УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа. Харин түр хорооны гишүүдээр нь Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар ажиллахаар болсон. Тиймээс гишүүдийн ирц бүрдсэнээр энэ сарын 29-ны өдөр нүүрсний сонсгол болж, шинжээч нараа томилох юм.