Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “L3787/3788-MON Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн баг, Хөвсгөл нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон бусад холбогдох үндэсний болон орон нутгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра "Монголын хөх сувд болсон Хөвсгөл нуурын орчинд тогтвортой аялал жуулчлал, эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбар болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асар их нөөц байгаа" гэв.