Ковидоос хойш аялал жуулчлалын салбар сэргэж байна. Нэг жилд хүлээн авлаг жуулчдын тоогоор 89 сая жуулчин хүлээн авсанаар Франц улс тэргүүлж байгаа бол Испани улс 84 сая жуулчин хүлээн авчээ. Харин араас нь АНУ 79 сая, БНХАУ 66 сая, Итали 65 сая жуулчин хүлээн авсан байна. Харин Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, өдгөө хагас сая давсан жуулчин хүлээн аваад байна.