Иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/242 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар дөрвөн бүлгийн 126 арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулсан юм. Энэ хүрээнд холбогдох судалгаануудыг хийсэн нь үр дүнтэй байжээ. Мөн 383 байршилд 751 барилга барьж байгаагаас 197 аж ахуйн нэгжийн барилгын орчинд аюулгүй байдлыг хангуулжээ. Түүнчлэн 74 сургууль, 110 цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангуулсан байна. Хотын стандарт мөрдүүлэх хүрээнд 72 арга хэмжээ төлөвлөж, 185 байгууллагад стандартын шаардлага хангуулсан. Хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 132 байршилд аюулгүй байдлыг хангуулан, 98 талбайд стандартын шаардлага хангуулжээ.