Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр 2662 жуулчин ирээд буй бөгөөд он гарснаас хойш нийт 586.297 жуулчин ирсэн байна. Үүний 39.04 хувийг ОХУ, 21.67 хувийг БНСУ, 16.54 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан.
Энэ хүрээнд салбар хариуцсан яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.