"Акуа гарден" хорооллыг нураах захирамж гарсантай холбогдуулан "Эм энд Жи Констракшн" компанийн захирал А.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "2007 оноос Монгол Улсын Засгийн Газрын хөтөлбөрийн хүрээнд 40 мянган айлын орон сууцыг бариач ээ, үндэсний Алтан өргөө гэх орон сууцны цогцолборыг хэрэгжүүлээч гэсэн саналыг бидэнд тавьсан. Ингээд дуудлага худалдааны анхны үнэ болох 207 сая төгрөгийг төлөөд авсан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаад энэ газрыг Эм энд Жи Констракшн компанид эзэмшүүлье гэсэн шийдвэр гаргасан. Улмаар Нийслэлийн ИТХ бас хуралдаад, ЗГ-ын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны зориулалтаар энэ газрыг олгох шийдвэр гарч, Нийслэлийн засаг дарга Т.Билэгт гэдэг хүний гарын үсэгтэй захирамж гарч, 2008 онд газрын зөвшөөрөл олгосон. Гэвч мөн онд гэрээ цуцлагдаж, Капитал банкинд шилжсэн.
Усан паркын зориулалтаар газар авчхаад орон сууц бариад байгаа юм биш. Баримттайгаар үзүүлж байна шүү.
Гэтэл 2011 онд газрын гэрчигээг цуцалсан. Бид шүүхэдсэн. Гурван шатны шүүхээр эцсийн шийдвэр гарсан, газрын гэрчилгээг сэргээх. Харин 2013 онд Э.Бат-Үүл орон сууцны зориулалтаар газар гаргаж өгөхгүй жил зургаан сар гацаасан. Ингээд ногоон байгууламж байгуулах зориулалттай болоод гараад ирсэн. Үе үеийн засаг дарга нар ингэж томордог. Надтай тохир, ирж уулз гэж ингэдэг байх. 2020 он хүртэл бид тасралтгүй явсан. 2020 онд ажил эхлүүлэх зөвшөөрлөө усан парк дээрээ авсан. Ингээд ажлаа явуулж байтал Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан манай газрын зөвшөөрлийг цуцалсан. Бид захиргааны хэргийн шүүхэд хандан, ялсан.
2015 онд үерийн далан байгаа бол онцгой дэглэмийн бүс тогтоохгүй гэж шийдсэн байдаг. Манайхаас бусад үерийн далантай газрууд бүгд барилгаа барьчихсан. Дээрээс нь гол хоёр эрэгтэй биз дээ. Нөгөө эрэг дээрх барилгыг ерөөсөө ярихгүй байна. Манай барилга үерт ямар ч хамаагүй.
Бидэнд одоог хүртэл усан паркийн зөвшөөрлийг өгөхгүй байгаа. “Авлигал хороолол” нэрийг “Шилэн” Цогоо өгсөн. Тэр хүнийг эрэн сурвалжлуулна, цагдаад өгнө. Миний ард хэн ч байхгүй. Бид банканд 25 тэрбумын зээлтэй. Сард бүр 450 сая төгрөг төлж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)