Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсгэн хөгжүүлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр “Бошгыг халах залуучуудын эвлэл” байгуулж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм.
Их зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан бөгөөд энэ өдөр Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн төдийгүй тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэсэн түүхэн тэмдэглэлт өдөр.
Залуучуудын байгууллага нь хожмоо Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэл болж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон анхны үндэс сууриа тавьж байв. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрд нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар бүрдүүлсэн арвин намтартай.
Монголын залуучуудын өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөндөн гарц шийдэл ярилцдаг, нэгдэж сайн санааны үйлс хийдэг, бүтээдэг тийм л өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Улмаар 2003 оноос Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Залуучуудын өдөр” болгон тогтоожээ.
Ташрамд сонирхуулахад, Нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй Дотоод явдлын яамнаас нийслэлийн Түр захиргааны газарт 1924 онд залуучуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ирүүлж байсан бичгийг толилуулбал,
Б.Хишиг
Сэтгэгдэл (2)