2023 оны наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Тус шийдвэр маргааш буюу наймдугаар сарын 26-ны Бямба гарагаас эхлэн хэрэгжинэ.
Маргааш, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах бол сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөн 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлагдана.
Харин сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд наймдугаар сарын 27-ны Ням гарагт хөдөлгөөнд оролцож, тэгш тоотой нь хязгаарлагдах зарчмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Дугаарын хязгаарлалтын бүс:
- Хойд хязгаар нь 32-ын тойрог
- Урд хязгаар нь 120-ийн уулзвар
- Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
- Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд зорчих боломжтой.