2023 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүн байх боловч бусад нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.