Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун хойд зүгт 14 километрийн зайд өнөөдөр өглөө 06:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 51°19'12.0"N 100°25'48.0"E. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй болохыг ОБЕГ-аас мэдээллээ.
2021 оны тавдугаар сард Хөвсгөлийн Ханхад 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдэж байсан юм.