Энэ долоо хоногт өрнөх үйл явдлын тоймыг хүргэж байна.
Наймдугаар сарын 16-23-нд: “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү наадам нь Монгол Улсад анх удаа зохиогдож буй спортын олон төрөлт наадам юм.
Наймдугаар сарын 21-23-нд: Монгол Улсын Их Хурал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 60 гаруй төлөөлөгч оролцоно.
Наймдугаар дугаар сарын 21-нд: 10.00 цагаас Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооноос үе үеийн хотын дарга юу хийсэн талаар Хангарьд ордонд нээлттэй сонсгол хийнэ.
Наймдугаар дугаар сарын 21-нд: “Драгон” автовокзал буюу нийслэлийн Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвийг “Номин” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Номин” худалдааны төвийн хажууд байрлах шинэ автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх юм.
Наймдугаар сарын 23-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
Наймдугаар сарын 23-нд: 19.30 цагаас Улаанбаатар хотноо эхлээд буй "UB Festival Orchestra" наадмын ээлжит тоглолт Улсын филорманийн концертын танхимд болно. Энэ удаагийн тоглолтод АНУ, БНХАУ, БНКазУ, ОХУ зэрэг орны хөгжимчид урилгаар оролцож байна.
Наймдугаар сарын 23-27-нд: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулна.
Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 30-нд: “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-аас “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй албан ёсны хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг урьж оролцуулсан “MongolianArt” олон улсын уран баримлын симпозиумыг зохион байгуулна. Энэ үеэр туурвисан томоохон бүтээлүүдийн “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэн ХААН банкны гадна талбай, ХААН галерейд тус тус олон нийтийн хүртээл болгох юм.
Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 2-нд: “Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод тоглолтоо хийнэ. Монгол, Франц, Австри, Дани болон Герман улсын уран бүтээлч залуус энэхүү арга хэмжээнд оролцож, өөрсдийн орны соёлын онцлогийг шингээсэн хөгжмийн бүтээлээ толилуулах юм. Тоглолт:
•Наймдугаар сарын 23-нд Дархан хотын Соёлын төвд,
•Наймдугаар сарын 29-нд Улаанбаатар хот дахь Битлзийн талбайд,
•Наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Филармонид,
•Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-нд "Fat Cat жазз клуб"-т тус тус болно.
Наймдугаар сарын 25-нд: 14.30 цагаас XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эxэлсний 30 жилийн ойг тоxиолдуулан ”Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр” сэдэвт Ардчиллын VII чуулганыг зохион байгуулна.
Наймдугаар сарын 25-нд: 08.30 цагаас Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ)-ээс “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.