Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн болгон урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах юм.
Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийж байна. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрийн дугаараа шалгах, регистрийн дугаар дээрээ өөр хүний дугаар хийж, солих боломжтой.
Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нд эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас
"Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж дууссан гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэж мэдээллээ.
Эрт илрүүлэгт хамрагдах иргэд харьяалал харгалзахгүй үнэгүй үзүүлэх боломжтой аж.