Коронавирусын Омикрон хувилбарын "EG.5 Eris" гэх дэд хувилбар тархсан талаар Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага мэдээллээд буй. Тэгвэл тус хувилбар нь 2023 оны хоёрдугаар сараас бүртгэгдэж эхэлжээ.
Одоогоор 50 гаруй улсад энэхүү шинэ хувилбар бүртгэгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь бага аж. Тухайлбал, БНХАУ, АНУ, БНСУ, Япон, Канад, Австрали, Сингапур, Их Британи, Франц, Португал, Испани зэрэг улсуудад бүртгэгджээ.
Дэлхий даяарх мэргэжилтнүүд энэхүү дэд хувилбарыг үргэлжлүүлэн хянаж, үр нөлөөг нь үнэлж байгаа аж.
Дараах шинж тэмдэгүүд илэрч байна. Үүнд:
- халуурах
- тасралтгүй ханиалгах
- амт эсвэл үнэрийн мэдрэмж өөрчлөгдөх
- ядрах
- хамраас нус гоожих
- хоолой өвдөх
Сонирхуулахад, EG.5 хувилбарыг олон нийтийн сүлжээнд "Эрис" гэж нэрлэсэн бөгөөд Эрис гэдэг нь Грекийн домог зүй дахь дарь эхийн нэр юм.
Эх сурвалж: BBC