Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчих боломжтой. Мөн ирэх жилийн зургадугаар сарын 1-н хүртэл Өмнөд Солонгос руу Монголын жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.
Тэгвэл Монгол Улсын визгүй зорчих 26 дахь Улс Мальдив Улс боллоо. Монгол Улсаас тус улсад суух элчин сайд Д.Ганболд гэрээнд гарын үсэг зурж, гэрээлсэн байна.
Мальдив улс бол Энэтхэгийн далайд байрладаг Өмнөд Азийн жижиг архипелаг муж юм. Энэ нь Шри Ланка, Энэтхэгээс баруун өмнө зүгт, Ази тивийн эх газраас 700 км зайд орших бөгөөд 26 шүрэн арлуудаас бүрддэг. Ойролцоогоор 298 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг багтаасан Мальдив улс бол газарзүйн хувьд хамгийн их тархсан тусгаар тогтносон улсуудын нэг төдийгүй 557,426 орчим оршин суугчтай, газар нутгийн хэмжээгээрээ Азийн хамгийн жижиг улс юм.