Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр төрийн автомашины улсын дугаарыг хар, хөх дэвсгэр өнгөөр ялгах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн машинаар дэлгүүр, ресторан хэсдэг гэж иргэд шүүмжилдэг. Мөн төрийн машинаар хөдөө гадаа зугаалж, орой үдэш баар хэсдэг гэж шүүмжиж байна. Иймээс дугаарын дэвсгэр өнгө сольж байгаа нь иргэд төрийн машин хаана явж байгааг мэдэх боломжтой. Төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор хянах зорилготой. Дээрээс нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна. Монгол Улсын хэмжээнд төрд 13 орчим автомашин бүртгэлтэй байна. Суудлын 5300, ачааны 2100 орчим машины дугаарыг сольж байгаа юм. Дугаарын өнгийг солих ажлыг аль болох богино хугацаанд хямд зардлаар солиулах ажлыг хийж хэрэгжүүлнэ.
Төрийн машиныг хувийн хэрэгцээнд ашиглахаа больчихвол түлш, бензиний зардал багасч, төрийн мөнгийг хэмнэнэ. Төрийн машинаар сэлгүүцэх нь багасвал түгжрэл буурна” гэлээ.
Сэтгэгдэл (1)