“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд нэг тэрбум төгрөгийн эмнэлэгийн тоног төхөөрөмж олголоо. Үүнд хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг анатомийн зэрэг 11 багц тоног төхөөоөмж гардуулсан байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс тоног төхөөрөмжийг угсарч суурлилуулж, эмч, ажилтнуудад заавар зөвлөгөө өгчээ.