Хангарди ордонд
10:00 цагт Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд барилга, газар зохион байгуулалттай холбоотой дөрвөн багц асуудлаар мэдээлэл өгнө.
Үндсэн хуулийн цэцийн байрны гадна
11:00 цагт УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэд ҮХЦ-д хандах байгаа талаараа мэдээлнэ.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Хэнтийн аймагт болсон найман ишигний гэх хэргийн шийтгэх тогтоолын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай "Иргэдийн шударга шүүх"-ээс хэвлэлийн хурал зохион байгуулна.
Зам, тээврийн хөгжлийн яаманд
12:00 цагт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Төрийн машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж олон нийтэд ил тод болгох талаар мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд
12:00 цагт "UB FOOD FESTIVAL-2023” арга хэмжээний нээлт болно.
Налайх дүүрэгт Тайж хайрхны бэлд
"Нүүдэлчин" соёлын наадам өнөөдрөөс эхлэн 20-ныг дуустал зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (1)