УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хуралдаан үдээс хойш үргэлжилнэ. Үдээс өмнөх УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүд төв банкны даргаас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Монгол Улс дефолтын хэмжээнд очсон байна. Банкууд зээл гаргахгүй байна. Орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан гэж бодож байна уу? Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст 3 хувийн зээл олгоно гээд ярьж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Блүүмбергийн сурвалжлагчийн мэдээллээс үүдэн гадна талд Монгол Улсын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөжийн муруй нэлээн хөдөлсөн гэж үзэж байна. Монгол Улсын бонд үнэт цаасыг эзэмшиж буй иргэн худалдаж авах саналууд орж ирвэл эргээд хэвийн байдалдаа орох байх.
Монгол Улсын хувьд өнөөдөр орж ирж байгаа валютад хяналт байдаггүй. Валютын нөөц нийлбэр дүнгээрээ 2 тэрбум 796 сая доллар гэж статистик гарсан. Бүр аюулын түвшинд хүртлээ буураагүй. Есөн сард анх удаа сарын дүнгээрээ нэмэгдсэн гэдэг утгаараа Covid-ын өмнөх түвшиндээ хүрвэл өр төлбөрийг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж бодож байна.
Зээл тодорхой хэмжээнд гарч байна. Хүссэн хэмжээнд зээл олгож чадахгүй байна. Үл хөдлөхийн үнэ 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Барилгын үнэ өссөн нөлөөлсөн. Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явах боломжтой гэж үзэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (98)