"Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчид арын албаныхан өнөөдөр Токиог зорих гэж байна. Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, улсын начин, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батжаргалын Одхүү олимпийн наадамд оролцох баг тамирчдад амжилт хүсэн хувиасаа 10 сая төгрөг бэлэглэлээ.
Б.Жаргал