2013 оны 6 сарын 03
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаж иргэдэд олгох найман хувийн хүүтэй зээлийн ерөнхий журмыг баталсан билээ. Тэгвэл зургаан хувийн хүүтэй зээлнээс болж төрд итгэх итгэлгүй болсон иргэд найман хувийн хүүтэй зээлийн талаар илүү дэлгэрэнгүй, бодит мэдээллийг авахыг хүсч манай сайтад хандсан юм. Тиймээс бид энэ удаад найман хувийн хүүтэй орон сууцны талаар бодит мэдээллийг та бүхэнд хүргэхийг зорьлоо.