-
2016 оны 1 сарын 14
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, дүүрэг, харъяа байгууллагын удирдлагууд, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна” гэж онцлоод хурдан, тэгш, нээлттэй зарчмыг мөрдөж ажиллахыг хүслээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулагдсанаар иргэдэд үйлчилж буй албан хаагчдын хариуцлага нэмэгдэж, хуулийн дагуу хүнд сурталгүйгээр үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо гэдгийг тодотгон хэлж байсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дөнгөж сая нэг иргэн шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд нэг цонхон дээрээс үйлчилгээ авч, найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийн гэрчилгээг албан тушлаатны гарын үсэгтэй нь баталгаажуулаад авсандаа бүр цочирдсон байна. Ингээд л миний зөвшөөрөл болчихсон юмуу гэж бүр дахин лавлаж асууж байна гэнэ. Яг л ийм үйлчилгээг бид үзүүлэх гэж 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгал хийж байсан. Иргэд шаардлагатай бичиг баримтаа л аваад ирвэл аль ч даргын өрөөний үүдийг сахихгүйгээр хуулийн хугацаанд өөрт шаардлагатай үйлчилгээгээ авдаг боллоо. Энэ бол Монголын ардчиллын шинэ үе” хэмээн хэллээ.
Тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр шинээр мэндэлсэн нийслэлийн бяцхан иргэнд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх гардуулж, залуу хосуудын гэрлэлтийг баталгаажуулах ёслолыг Ёслол хүндэтгэлийн танхимд хийлээ. Энгийн өдрүүдэд ч эдгээр ёслол, бүртгэлийн ажиллагааг тогтмол хийх юм. Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Улаан өнгө-тодорхой хугацаанд буюу хоногийг тодорхой бичнэ, Шар өнгө- 12 цагт багтаан иргэний асуудлыг шийдвэрлэнэ, Ногоон өнгө- шууд шийдвэрлэнэ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нийслэлийн гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол Содон хороолол, Мишээл экспо төв дээр дараагийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Мөн Капитрон, Капитал банкны салбар, Голомт банкны өөртөө үйлчлэх бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэн өөрийн асуудлаар цахим угтах үйлчилгээний өрөөнд нийслэлийн удирдлагуудтай онлайнаар холбогдож асуудлаа шийдвлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Лавлах утас: 7575-1200 гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 14
Зэвсэгт хүчнийхэн үндэсний өв соёлоо түгээнэ
Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан Cap шинийн баярыг тохиолдуулан “Цагаан сар-монгол түмний уламжлалт баяр” уралдаан зохион байгуу- лахаар болжээ. Монгол ёс заншил, өв соёл, ардын урлагиш сурталчдах эорилгот«й тус уралдаацд Зэвсэгт хүчтти ан№ байтууллагуудын ажилтан, албан хаагчдаас бүрдсэн таван хүн нэг баг болон оролцох юм байна. Хоёр үе шаттай уралдааны эхнийх нь энэ сарын 26, 27, 28-нд, сүүлчийнх нь 29- нд болох аж. Оролцогчдыг үндэсний хувцсаараа гоёхыг зохион байгуулагчид уриалав. Багууд Cap шинийн баяр болон ардын уламжлалт ёс заншлыг харуулсан мэндчилгээ дэвшүүлж, шагайгаар морь уралдуулан, “Үлэмжийн чанар”-ыг дуулж, дэм- бээдэж өрсөлдөхөөс гадна “Би монгол хүн-бид мон- гол цэрэг” асуулт, хариултын тэмцээнд мэдлэгээ сорин уралдах юм байна.
-
2016 оны 1 сарын 14
Л.Лхагвасүрэнгийн нэрэмжит хууль, эрх зүйн олимпиадыг амжилттай зохион байгууллаа
-
2016 оны 1 сарын 14
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
-
2016 оны 1 сарын 14
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” -ийн нээлтэд оролцлоо
-
2016 оны 1 сарын 14
НД-3 “Нүүрс ухдаг аманд хүн гэмтсэн байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 13-нд авч шалгахад: НД-2. хороонд суух Б /эр.45н/ нь нүүрс ухаж байхад тороос тасарч төмөрт цохиулж гэмтсэн хэргийг НДЦХ шалгаж байна.
7.НД-3 “Нүүрс ухдаг аманд хүн гэмтсэн байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 13-нд авч шалгахад: НД-4. хороонд суух Э /эр.20н/ нь нүүрс ухдаг аманд бэхэлгээ хийж байгаад модонд цохиулж гэмтсэн хэргийг газраас НДЦХ шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 14
Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 13-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 14-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3797 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 170, зөрчлийн 1024, согтуугийн 489 Зам тээврийн ослын 341, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 77-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Хэнтий аймаг: Батноров суманд үйл ажиллагаа явуулж буй ”Русерс минком” баяжуулах үйлдвэрт цахилгаанчин ажилтай УБ хот СХД-5 хороонд суух Б /эр.54н/ нь ажилчдын гэрт бие нь муудаж нас барсан гэх мэдээллийг шалгаж байна
-
2016 оны 1 сарын 14
Монгол цэргийн дайтах урлагийг судалжээ
-
2016 оны 1 сарын 14
Монгол, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна
-
2016 оны 1 сарын 14
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа
-
2016 оны 1 сарын 14
“Ингэний айрагны баяр” болно
-
2016 оны 1 сарын 14
Сөүл хотын цагдаагийн газар өнгөрсөн оны 5-р сард Монгол улын иргэн 38-н настай А болон түүний төрсөн эрэгтэй дүү, 32 настай Б нарыг бүлэглэн хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан билээ.
-
2016 оны 1 сарын 14
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт”ХХК хамтран нэгэн шинэ үйлчилгээг туршиж эхэллээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргаад байна. Энэ үйлчилгээг андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утастай хүн бүхэн татаж авч ашиглах боломжтой.
Та google playstore хуудсаар дамжуулан “ulaanbaaatar smart bus”аппилейкшныг татаж авснаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харж болно. Мөн өөрийн тань сонирхсон буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацааг ч харах боломжтой. Хамгийн сонирхолтой нь та суух гэж байгаа чиглэлийнхээ бүх автобуснуудын байршлыг харж болохоороо онцлогтой. Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 14
“Хэрэглэгчийн жил”-ийн нээлт Багануур дүүргээс эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаад байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээнд 2016 оныг Монгол Улс “Хэрэглэгчийн жил” болгон зарласнаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэглэгчид хуулийн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг бий болгох боломж бүрдэж байгаа юм.
Хэрэглэгч өөрийн эрх болон холбогдох хууль тогтоомжийг мэдэх, эрхээ зөрчигдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байх нь чухал асуудал болоод байгаа юм. Тиймээс “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн дүүргүүд болон аймаг орон нутагт “Хэрэглэгчийн жил”-ийн нээлтийг зохион байгуулж эхлээд байна. “Хэрэглэгчийн жил”-ийн нээлт өчигдөр Багануур дүүргээс эхэлсэн юм. Тус дүүрэгт болсон Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах, “Хэрэглэгчийн жил”-ийн нээлтийг хийж иргэдтэй уулзалт зохион байгуулах арга хэмжээнд ШӨХТГ-ын дэд дарга Ц.Амарбаяр, болон тус дүүргийн Засаг даргын орлогч О.Цамбагарав, МХЭХамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбооны салбарын тэргүүн Ц.Далантай, Багануур дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Туяа нар оролцсон юм.
Арга хэмжээний үеэр ШӨХТГ-ын дэд дарга Ц.Амарбаяр 2016 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хий, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ийг Засгийн газарт өргөн барих, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төлөв байдал”-ын судалгаа дүгнэлтийг жил бүр гарган, Засгийн газраас үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог ажлуудыг уламжлал болгох зэрэг зорилт тавин ажиллаж байгаагаа Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан юм. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр иргэдийн санал бодлыг сонслоо.
Н.Мөнгөншагай / БЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур салбарын дарга / : 8000 хэрэглэгчийн төлөө ажиллаж байна
- Манай байгууллага Багануур дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн хэд хэдэн сумдад цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна. Нийтдээ 8000 хэрэглэгчид хүрч ажиллаж байна гэсэн үг. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс мэдээ мэдээллийг дор бүр нь өгч ажиллахыг хичээдэг. Бусад байгууллага ч мөн үүргээ ухамсарлан хэрэглэгчийн эрхийг зөрчихгүй ажиллаасай гэж хүсдэг.
Багануур дүүргийн иргэн Н.Магнай: Олон сар телевиз үзээгүй ч хураамжаа өгсөөр байгаа
- 2016 оныг Засгийн газраас Хэрэглэгчийн жил болгон зарлаж байгаа нь цаг үеэ олсон сайхан хэрэг боллоо гэж бодож байна. Монгол Улс даяар хэрэглэгчийн эрх зөрчигдсөөр өнөөдрийг хүрсэн. Багануур дүүргийн хувьд ч хэрэглэгч эрхээ эдэлж чадахгүй байгаа асуудал олон гарч байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний жин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байх, аль нэг хувийн үйлдвэрийн чанарын баталгаагүй архи худалдаалагдаж байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг худалдан борлуулж байгаа хүмүүс, ААН дураараа нэмдэг асуудал байсаар байна. Хэдийгээр Багануур дүүрэг нийслэлээс алслагдсан дүүрэг ч гэлээ бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өндөр байх нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг иргэд мэдэхгүй байгаа. Саяхан өргөн нэвтрүүлгийн станцууд тоон системд шилжсэн. Гэтэл тоон тохирсон тоон системийн төхөөрөмжөө авч чадаагүй айлууд байгаа. Тэд өнөөдрийг хүртэл 4-5 сар телевиз үзээгүй мөртлөө хураамжаа төлсөөр л байгаа. Гэх мэтчилэн хэрэглэгчийн эрх олон асуудал дээл хөндөгдөж, зөрчигдөж байгаа гэдгийг хэлмээр байна.
Багануур дүүргийн иргэн Д.Баяраа: Мэргэжлийн хяналтынхан шалгах гэсээр байтал бид хохирсоор байна
- Хэрэглэгчийн эрх байнга зөрчигдөх болсон энэ цаг үед “Хэрэглэгчийн жил 2016”-г зарлаж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо. Өнөөдөр бид чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж чадаж байгаа үгүйдээ үнэхээр итгэлгүй байна. Дэлгүүрүүд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулсан хэвээрээ байна. энэ талаар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгддэг боловч тэд төлөвлөгөөт шалгалтаа л хийдэг болохоос иргэдийн гомдлын дагуу газар дээр нь шийдвэрлэж ажиллаж чаддаггүй. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.
-
2016 оны 1 сарын 14
онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж сураггүй болсон хүүхдийг 12-ны өдрийн 12:10 цагт эсэн мэнд олсон байна.
-
2016 оны 1 сарын 14
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдтэй харьцуулахад цас ихээр орж, хүйтний эрч чангарч байгаагаас шалтгаалан инженер хангамжийн байгууллагууд өвлийн оргил ачаалалд ажиллаж байна. Тиймээс хэрэглэгчид:
· Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээнүүдэд мөрдөж байгаа горим ажиллагааг тогтвортой хангах
· Дур мэдэн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд үйлдэл хийж горим ажиллагаанд нөлөөлөхгүй байх, гэмтэл саатал гаргахгүй байх нөхцөл бололцоог хангаж байнгын хяналт тавьж ажиллах
· Гэмтэл саатал гарсан нөхцөлд холбогдох байгууллагуудад шуурхай мэдэгдэж мэргэжил арга зүйн туслалцаа авч тэдний хяналтан дор залгалт таслалт, засварлах ажлуудыг гүйцэтгэх
· Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэж инженерийн шугам сүлжээнд гэмтэл учруулахгүй байх
· Ус, дулаан, цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулахыг уриалж байна.
Таны дур мэдэн зөвшөөрөлгүй хийсэн нэг үйлдэл инженерийн шугам сүлжээний горим ажиллагаанд нөлөөлж өөрсдийгөө болон бусад хэрэглэгчдийг эрсдэлд оруулж болзошгүйг анхаарна уу. Түүнчлэн өдөр тутам гулгаа үүсч байгааг анхаарч автомашин хэрэглэгчид хурдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м газрыг тогтмол цэвэрлэхийг анхааруулж, автомашинаа асаахдаа гал алдаж эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт иргэдэд сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 1 сарын 14
Хөвсгөл аймгийн цаа бугын сүрэг энэ жил 117-гоор өсчээ.
-
2016 оны 1 сарын 14
Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд өнгөрсөн сард ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ. Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай дээр суурь өвчин ихтэй байсан. Хэдий ээж нь олдож өөрийн биеэрээ асарч байгаа гэсэн мэдээллийг өчигдөр хүргэсэн бол харамсалтай нь охин нас баржээ. Эмчлэгч эмч нарынх нь ярьж буйгаар “Найдвар байхгүй. Гэхдээ эмнэлгийн зүгээс шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийж, охиныг хөл дээр нь босгохын төлөө эрүүл саруул болгохын төлөө хүчин зүтгэж байгаа” гэж ярьж байсан удаатай.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад ”Охин өчигдөр 16:40 цагийн орчимд нас барсан бөгөөд одоохондоо нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн харамсалтай мэдээг дуулгасан юм. Харин охины ээж 22 настай Д-д Эрүүгийн хуулийн тусгай 117,1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.
-
2016 оны 1 сарын 14
Нийслэлийн статистикийн газраас хийсэн гурилын үнийн судалгааг хүргэж байна. Энэ сарын 13-ны байдлаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөгийн үнэтэй байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
-
2016 оны 1 сарын 14
”Ирвэс хамгаалах сан”-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11.30 цагт Хэвлэл, мэдээллийн төвийн мэдээллийн өрөөнд мэдээлэл хийх