-
2016 оны 4 сарын 24
ДЭМБ-ын НДББ-ийн орнууд Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг энэ сарын 24-30-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ үеэр дархлаажуулалтын чиглэлээр олсон амжилт, үр дүн болон дэвшүүлсэн зорилго, зорилтоо сурталчилдаг. Дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны гол зорилго нь улаанбурханаас үүдэлтэй нас баралтыг бууруулах, улаанбурханы өвчлөлийг таслан зогсоох, улаанууд өвчнийг хяналтандаа авах явдал юм.
Тавин жилийн өмнө АНУ-д улаанбурханы эсрэг анхны вакцины зөвшөөрөл олгогдож байсан. ДЭМБ-ын тооцоолсноор 2000 оноос хойш 10 сая нас баралтыг урьчилан сэргийлж чадсан хэдий ч дэлхий дахинд өдөр бүр 430 хүүхэд улаанбурханаас үүдэлтэй өвчлөл, хүндрэлээр нас барж байна.
Харин манай улс 1993 оноос “Дархлаажуулалтын арав хоног”-ийг 5, 10-р саруудад зохион байгуулдаг уламжлалтай.
-
2016 оны 4 сарын 24
ноолуур
-
2016 оны 4 сарын 24
Бөөр
Таван цул эрхтний нэг бөөр юм.Бип даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг.Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм.
Бөөр муудаж өвдөхөд
Тэхийн шээс чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ.
Цахилдагны үндэс чанаж уух их сайн. Цусаар шээж байсан хүн зүгээр болдог.
Мөн шилүүсний мах маш сайн. Бөөр доргиж өвдөх цусаар шээхэд шилүүсний мах, борц чанаж шөлтэй нь ууж идэхэд дахин өвдөхгүйгээр эдгэрдэг.
Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатй холбоотой учир эмчилгээ адил байдаг. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог.
Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдэг.
Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.
Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна.
Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно.
Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна.
Янгир ямаан мах бөөрөнд нэн тустай.
1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн.
Бөөрний чулуутай хүн хавар эрт хус гөлөгөхөд нялх навч гарах үед наалдамхай биш болмогц түүж авдаг. Түүсэн навчаа сүүдэрт хатааж 1 халбага навчийг 1 аяга халуун усанд хйиж 20-30 минут болгоод уудаг. Өдөрт 3-4 аяга ууна. Түүсэн навчаа 3 хоногт хэрэглэдэг. Удвал чанаргүй болно. Нэг сар уугаад засварлах хэрэгтэй. Энэ арга таны бөөрний чулууг уусгаж эдгээнэ.
Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн.
Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй.
Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ.
-
2016 оны 4 сарын 24
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай байна.
Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх 7 хоногоос 27.0 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс: тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар (149.220), Увс (147.994), Архангай (101.630), Завхан (93.559), Баянхонгор (87.100) аймгууд багтаж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байгаа юм.
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байгаа ч малын зүй хорогдлоос бусад хохирол гарсан мэдээ одоогоор ОБЕГ болон яамны Шуурхай штабт ирээгүй байна.
-
2016 оны 4 сарын 24
Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байгаа. Уг ажлын эхний хэсэг болох Оргил худалдааны төвийн уулзвараас Удирдлагын академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 22:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний 22:00 цаг хүртэл зам хаах болсныг мэдэгдье. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.
-
2016 оны 4 сарын 24
Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахтай холбогдуулан авто замыг хэсэгчлэн хааж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ХУД Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, /Энхтайваны гүүр/ 2016-04-24-ны 23:00 цагаас 2016-04-25-ны 06:30 хүртэл зам хаах юм байна.
-
2016 оны 4 сарын 24
УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо ирэх гуравдугаар сард багтааж сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулахаар болжээ.
Мөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор болжээ.
Ингэснээр нас барсан хүмүүсийн нэр дээр санал өгдөг, санал луйварддаг явдал зогсоно гэж СЕХ үзэж байгаа юм байна. Өнгөрсөн сонгуулиар ч мөн л шилжилт хөдөлгөөний түр зогсоож байсан юм. Тус хороо тавдугаар сарын 20-ноос бие даагч болон нам, эвслээс нэр дэвшигчийг бүртгэж эхлэх аж.
-
2016 оны 4 сарын 23
“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсьш тэмцээн “Буянт-Ухаа” спорт цощолборт өнөөдөр эхэлнэ. Одоогоор манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д ЖЛулуунбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар олимпийн эрх хүртээд буй. Тэгюл энэ тэмцээнд тэмцээнд олимпийн эрхийн төл< гурван тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал, эрэггэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ жилийн улсьш аварга, олон улсьш хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа нар оролцохоор болжээ. Тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцох бөгөөд энэ сарьш 24-нийг дуустал үргэлжилнэ. Гурван өдрийн турш үргэлжюх уг тэмцээнийг үзэж, Моншлынхоо тамирчдаа дэмжихийг хүсюл энэ амралтьш өдрүүдээр “Буянт-Ухаа” спорт цогцолборыг зориорой.
-
2016 оны 4 сарын 23
Иргэний үнэмлэхийг 7-14 хоногт хэвлэж байна
-
2016 оны 4 сарын 23
Худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөө буцаа/аад төлбөртэй болгожээ
-
2016 оны 4 сарын 23
ЭЕШ-ын бүртгэл 75 хувьтай үргэлжилж байна
-
2016 оны 4 сарын 23
Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна
-
2016 оны 4 сарын 23
Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид болон иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто замын 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээр ажлын нэг болох Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлээд байна. Уг замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эрдэнэ зам”, “Тотал инж” ХХК-иуд барьж байгаа бөгөөд ажлын явц 20 хувьтай байна.
Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км авто замын зорчих хэсэг нь одоо 9 метр өргөнтэй бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг 14 метр болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий болгон шинэчлэх юм.
Уг ажлыг гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд нийслэлийн Авто замын газраас 06 дугаар сарын 15-нд бүрэн дуусгахаар хуваарь гарган ажиллаж байна.
Замын өргөтгөлд 8 аж ахуйн нэгжийн барилгын түр хашаа болон гадна талбай, тохижилт орсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажил удаашрахгүй бол замыг хуваарийн дагуу ашиглалтад оруулахаар байгаа юм. Одоогоор нэг аж ахуйн нэгж хашаагаа чөлөөлжээ гэж гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 23
Оргил худалдааы төвөөс Удирдлагын академийн уулзвар хүртэл замыг хаана
-
2016 оны 4 сарын 23
2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.
-
2016 оны 4 сарын 23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
-
2016 оны 4 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус,өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 22
Зайсан толгой орчмын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээнд шалгалт хийлээ
-
2016 оны 4 сарын 22
Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм. Хурлаас зөвшөөрөл авсан компаниуд:
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил Байршил Зам сүвлэх хугацаа
“Хангилцаг” ХХК Бохир усны шугам татах Их Монгол улсын гудамж 2016-04-28-ны 23:00 цагаас2016-04-29-ны 06:30 хүртэл
“Хурд групп” ХХК Дулааны шугам татах ХУД Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, /Энхтайваны гүүр/ 2016-04-24-ны 23:00 цагаас2016-04-25-ны 06:30 хүртэл
“МЦХ” ТӨХК Холбооны шугам ХУД Гандигийн гудамж, БНСУ-ын Элчин сайдын яам 2016-04-26-ны 23:00 цагаас2016-04-27-ны 06:30 хүртэл
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор2016 оны 4 дүгээр сарын 24-нөөс 4-р сарын 30-ны хооронд авто зам сүвлэх хуваарь
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил Байршил Зам сүвлэх хугацаа
1 “MCS интернэйшл” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30-н хүртэл
2 “Хасу мегаватт” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30 хүртэл
3 “Мөнхнаран энержи” ХХК Цахилгааны шугам татах Эрчим хүчний гудамж 2016-04-23-наас 2016-04-28 хүртэл
Хяналтыг НАЗГ тавина. Энэ талаар холбогдох мэдээллийг 11323662 дугаарын утсаар лавлана уу
-
2016 оны 4 сарын 22
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн шилэн дансны мэдээллийн цахим хуудас” ажиллуулах талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Төрийн захиргааны төв болон орон нутгийн төр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа болон уул уурхайн олборлох салбарын ил тод, нээлттэй байдлын судалгаа, үнэлгээг хараат бус зармын хүрээнд хийж гүйцэтгэдэг “Ил тод байдал сан” ТББ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьсан байна. Уг хүсэлд нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор Нийслэлийн шилэн дансны мэдээллийн тусгай цахим хуудас ажиллуулах санал гаргажээ.
Сайн засаглалыг бэхжүүлэх нэг чухал нөхцөл нь төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төсвийн илт тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх явдал юм. Нийслэлээс засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод, тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Түүний нэг нь нээлттэй, ил тод зарчмыг баримтлан нийслэлийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамж, төсвийн мэдээлэл, удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайлан, тендерийн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсаар шуурхай хүргэж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачлан, УИХ-аар батлан, хэрэгжиж эхэлснээс хойш “Шилэн данс” цэсийг тус цахим хуудсанд ажиллуулж байна. Хуулийг нийслэл манлайлан хэрэгжүүлж байгаа бөгөөд төсвийн мэдээллийг иргэдэд танилцуулахаас гадна ирэх оны төсвийн төслийг бэлтгэхдээ хороогоор дамжуулан санал асуулгад санал авч, иргэдийн саналыг тусган ажиллаж байгаа юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг ауудлыг хэлэлцээд нийслэлийн төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх нь зүйтэй гэж үзээд “Ил тод байдал сан” ТББ-ын саналыг дэмжин, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.