-
2016 оны 5 сарын 29
Хөх тэнгэрийн гудамжны авто замын зорчих хэсгийг засварлах ажил эхлээд байна.
-
2016 оны 5 сарын 29
Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 96,4 хувиар биелүүлсэн дүнтэй гарсан гэсэн мэдээллийг өглөө. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үзлэг шалгалтыг Нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэлийн харъяа 75 байгууллага, дүүргийн Дотоод аудитын алба нь нийт 442 байгууллагад үзлэг шалгалт хийсэн байна.
-
2016 оны 5 сарын 29
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11.00 цагт эхэлнэ.
-
2016 оны 5 сарын 29
Хачигт хазуулсан нийт 27 тохиолдол гарчээ. Хачигт халдвараар өвчилсөн тэдгээр иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
-
2016 оны 5 сарын 29
БНХАУ-ын Зүүн Шинэбарга хошуунд мал маллахаар очсон Дорнод аймгийн Халхгол сумын хоёр иргэнийг хятадууд зодож, хүнд гэмтээжээ. Халхголын иргэн JI, эхнэр Б-тэйгээ тус хошууны нэгэн айлд малчнаар ажиллахаар тохиролцон очсон байжээ.
-
2016 оны 5 сарын 29
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хот дахь авто худалдааны захуудад худалдаж буй япон автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ. Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн автомашинтайгаа хилээр их гарах болсон.
-
2016 оны 5 сарын 29
Ирэх сарын 04-ний өдөр “Автомашингүй өдөр” тохионо. Тэгвэл энэ өдөр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм.
-
2016 оны 5 сарын 29
Он гарсаар мотоциклийн ослын улмаас 18 хүний амь нас хохирсон харамсалтай тоо баримт байна. Манай орны хувьд цаг агаар дулаарахад замын хөдөлгөөний нөхцөл байдалд өөрчлөлт ордог онцлогтой.
-
2016 оны 5 сарын 28
АСЕМ 11 Дээд түвшний уулзалтын үеэр оролцогч улс орнуудын төрийн тэргүүн өндөр хэмжээний зочид төлөөлөгч нар байрлах “АСЕМ Вилла” зочид буудалд нээлттэй ажлын байр зарлажээ.
-
2016 оны 5 сарын 28
Чингисийн талбайд ”Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
-
2016 оны 5 сарын 28
Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна
-
2016 оны 5 сарын 28
Нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт үргэлжилж байна. Вакцинжуулалтын хугацаа энэ сарын 25 хүртэл үргэлжлэх байсан ч хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгаад байгаа билээ.
Учир нь нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа бөгөөд хамрагдсан залуусын тоо хангалтгүй байгаагаас ийнхүү хугацааг сунгаад байгаа юм.
Тиймээс 18-30 насны залуусыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
-
2016 оны 5 сарын 28
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болно.
-
2016 оны 5 сарын 28
Өчигдөр орой 24.00 цагаас өмнө нам эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулсан. Хуулийн хугацаанд УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл 46 тойрогт 46 нэр дэвшигчийг тодруулсан байна
-
2016 оны 5 сарын 28
Зам хааж, засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
-
2016 оны 5 сарын 28
БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдаан Чингисийн талбайд эхэллээ.
Одоо уралдааны II шатанд шалгарсан анги, байгууллага, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн хамт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зүгээс жагсаалаар орж ирэн заасан байрлалд байраа эзлэн жагсаад байна.
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар, ЗХЖШ-ын дарга, орлогч дарга, газрын дарга нар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага, нийслэлийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн нутгийн, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, Khaan Quest-2016 олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцож байна.
-
2016 оны 5 сарын 28
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.
-
2016 оны 5 сарын 28
Өнөөдөр Чингисийн талбайд болох “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн дууссаны дараа 23:00 цагаас Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр нэг автобус иргэдэд үйлчилэх юм.
-
2016 оны 5 сарын 28
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
-
2016 оны 5 сарын 28
Харшил арьсных ч бай, амьсгалын замынх ч бай хүүхэд болоод эцэг, эхийг нь үнэхээр залхаадаг өвчин. Экземтэй хүүхэдтэй гэр бүлд хүүхдээ асрах, эмчлэх үед учрах стресс нь чихрийн шижинтэй хүүхэдтэй гэр бүлийнхээс илүү байдаг. “Миний хүүхдийн арьс яг юунаас үүдэж ийм болоод байгааг хэлээд өгөөч” гэсэн тэдний асуулт туйлын зөв ч тодорхой хариулах боломжгүй нь харамсалтай. Учир нь энэ өвчин олон шалтгаанаар үүсэж, түмэн шалтгаанаар сэдэрдэг. Уг өвчинд хүүхэд ямар учраас нэрвэгддэгийг шинжлэх ухаан бүрэн хариулж чадаагүй. Өвчнийг сэдрэхэд байгаль цаг уур, агаарын бохирдол, гэр бүлийн бичил орчны ариун цэвэр, гэр, сургуулийн орчны хүмүүсийн харилцааны уур амьсгал, хүүхэд болон эхийн хоол, хэрэглэсэн эм тариа, өмссөн хувцас, түрхсэн тос, хүүхдийн хувцсыг угаасан саван зэрэг сорил тавиад тогтоож барахааргүй олон зүйл нөлөөлдөг. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчдаас ихээхэн сувилгаа, ажигч байдал, тэсвэр хатуужил шаарддаг.