-
2016 оны 12 сарын 15
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх зорилготой “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зохион байгуулсан билээ. Үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан тус уралдааны шилдгүүдэд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шагнал гардууллаа.
“Ухаалаг Улаанбаатар” сэдвийн гуравдугаар байрт “Magyar trade house” ХХК-ийн “Ухаалаг хот концепт” төсөл, хоёрдугаар байрт ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын багш Г.Хишигжаргалын “IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” төсөл, нэгдүгээр байрт “Аметрос технологи” ХХК-ийн “Бие даан ажиллах горимтой ухаалаг автоматжуулалтын Добу системийг ашиглан Улаанбаатар хотын ухаалаг сүлжээг бий болгох” төсөл тус тус шалгарсан байна.
“Цэвэр Улаанбаатар” сэдвийн гуравдугаар байрт иргэн Л.Оюумаагийн “Био филтер” болон “Хийрэв” ХХК, “Монэл” ХХК-ийн “Гэр хорооллын жорлонгийн бохирыг цэвэршүүлж, хөрсийг хамгаалах” төсөл, хоёрдугаар байрт ШУА, ХХТХ-ийн Гарааны технологийн инкубатор ХХК-ийн “Хөрс эрүүлжүүлэх, бохир ус, лагийг цэвэршүүлж, микробиологийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл, нэгдүгээр байрт “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ болон гишүүн байгууллага “Эко Парк” ХХК-ийн “Улаанбаатар хотын хог хаягдал ангилан ялгалтын менежментийг сайжруулах” “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко парк” төсөл шалгарчээ.
Харин уралдааны “Аз жаргалтай Улаанбаатар” сэдвийн хоёрдугаар байрт “Од пластик” ХХК-ийн “Бүх төрлийн хаягдал гялгар уут дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл, нэгдүгээр байрт иргэн Э.Зоригтын “1000 төгрөг=Аз жаргалтай Улаанбаатар” төсөл тус тус шалгарсан байна.
Хотын дарга С.Батболд шагнал гардуулах үеэрээ “Энэхүү уралдаанд эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Олон сайхан санаа, олон шилдэг бүтээл ирсэн учраас шүүгчид шалгаруулахад амаргүй байсан байх. Уралдаанд ирүүлсэн шинэ санаануудыг нийслэлийн өмнө тулгамдсан асуудал, тэр дундаа агаар, ус, хөрсний бохирдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт ашиглаж, хамтран ажиллах болно.” гэлээ.
Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн шинэ санал, санаачилгыг дэмжиж байгаагаараа энэхүү уралдаан онцлогтой юм. Уралдааны сонгон шалгаруулалтыг нийслэлийн нутгийн захиргааны газар, агентлагийн дарга нар, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд шүүж, дүгнэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 15
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын санхүүжилтээс онц их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг цагдаагийн байгуулагаас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ.
-
2016 оны 12 сарын 15
Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хонгор сумын олон улсын зам дагуу байрлаж буй цайны газруудад хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх цайны газруудаас зөрчил илрээгүй байна.
-
2016 оны 12 сарын 15
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж-гийн хонь цэцэг өвчнөөр өвчилж, тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.
-
2016 оны 12 сарын 15
Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож байгаатай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлэг /зөвлөмж/-ийг хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 15
МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтоон хуралдуулах шийдвэр гаргасан. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгох талаар мэдээлэл гараад байгаа.
-
2016 оны 12 сарын 15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлал хийж байгаатай холбогдуулан хуралдааныг дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.
Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж, “Их хурлын бүрэн эрх нь эхлээгүй ирц нь бүрддэггүй УИХ гэж юу байхав. Ингээд суугаад байхад хэн хариуцлагатай болох вэ” хэмээн бухимдаж байв.
Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
-
2016 оны 12 сарын 15
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.
-
2016 оны 12 сарын 15
Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавал аймгийнхаа Гаалийн газрын даргаар томилогдохоор нэр нь яригдаж эхэлжээ.
-
2016 оны 12 сарын 15
“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
-
2016 оны 12 сарын 15
Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв.
-
2016 оны 12 сарын 15
Нийслэл хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрээд буй. Жил жилийн өвөл цагт агаарын бохирдлын эсрэг ажил ярьдаг боловч тэгсхийгээд мартагддаг билээ.
Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард нийт 138 удаагийн хэмжилт хийхэд 133 удаад нь буюу 96 хувьд стандартаас давсан их бохирдолттой байжээ. Энэ нь өвөл харьцангуй хүйтэн болсонтой холбоотой гэнэ.
Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй өвөл болдгоороо болж зуух яндан угсарсан хэнийх боловч галаа өрдөж, ам хамраа хэчнээн боогоод ч нэмэргүй хоолой ам бачуурна. Сүүлдээ өмссөн хувцаст үнэр нь шингэж буй талаар ч танил маань хэлж байсан удаатай. Ялангуяа өглөө оройд утаа хамгийн их байдаг талаар иргэд хэлж байна. Хэдийгээр утааны эсрэг зургаан давхар маскийг үйлдвэрлээд эхэлсэн ч энэ нь чухал ач холбогдол өгөхөөргүй.
Утааны голомттой гэгдэх СХД-ийн 21-р хороололд өчигдөр орой 20:00 цагийн орчимд манан тогтсон мэт байх аж. Энэ нь жил жилийн өвөлд үзэгдэх энгийн л үзэгдэл мэт болсон гэхэд хилсдэхгүй. Тус дүүрэгт оршин суух 19-р хорооны иргэн Х.Бат-Эрдэнэ байрныхаа ойролцоо хүнсний мухлаг ажиллуулдаг. Тэрбээр “ Утаа угаасаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Өглөө оройд хамгийн их байдаг. Заримдаа дэлгүүртээ сууж байхад утаа суунагласан л байдаг юм. Төр засгаас ямар ажил хийж байгааг мэдэх юм алга. Жил болгон л ярьдаг ч хийсэн дорвитой ажил харагдахгүй байна. Гадаа утаатай болхоор чинь цонхоо ч онгойлгож чадахгүй юм байна ш дээ. Манайх бага насны хүүхэдтэй. Ханиад томуунаас өгсүүлээд их юм бий. Одоо энэ хар л даа утаа тогтсон байгаа биз дээ. Хархад л ойлгомжтой” гэлээ.
Манан мэт тогтсон утаанд иргэд хэдийнэ дасан зохицсон мэт харагдах аж. Дэлхийн банкнаас хэдэн жилийн өмнө гаргасан судалгаагаар Улаанбаатар хот агаарын бохирдол байж болох хэмжээнээсээ хотын төвийн хэсгээр 3-6, гэр хороолол 7-14 дахин их байна гэсэн. Уг судалгаагаар утааны тоосжилтод уушгины эсийг гэмтээдэг нарийн тоосонцор маш их байдаг гэдгийг тогтоожээ. Магадгүй манай улсад уушгины өвчлөл тархины харвалтын дараа эрэмблэгдэж байгаа нь үүнтэй холбоотой.
Өвлийн сар ид дундаа орсон энэ үед Нийслэлийн иргэд утаандаа дарамтлуулсаар уусаж байна гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон түүхий нүүрсний хэрэглээ жилд 5,9 сая тонн, үүнээс гэр хороололд 10 хувийг хэрэглэдэг аж. Гэхдээ ялгаруулж байгаа бохирдлын 80 хувь гэр хороолол, зургаан хувь цахилгаан станцаас ялгардаг байна. Ямарсайндаа л “Утаатай байлаа гээд гал түлэхгүй, хөлдөж үхэлтэй биш. Би гал түлэхгүй, нүүрсээ хэрэглэхгүй гээд агаарын бохирдол буурах биш дээ. Утаанд хувь нэмрээ оруулагчдын нэг нь би байна даа” гэж таксины жолооч ярьж байв.
Нийслэлийн агаарын бохирдолын талаар Анагаах Ухааны доктор клиникийн профессор ЭМШИУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, нярайн зөвлөх эмч Т.Мишээл зөвлөмж гаргажээ. Тэрбээр “Өнөөдөр нярайн гажиггүй төрөөгүй өдөр хоног гэж байхгүй болчихоод байна. Агаарын бохирдлоос болоод хүүхдийн амьсгалын замд нөлөөлж байгаа судалгааг зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцолсон. Т.Мишээл эмч 26 жил хүүхдийн эмчээр ажиллажээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн сарын 6-ны өдөр УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил, өнөөдрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
БОАЖЯ-наас Цэвэр агаар санг сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Учир нь Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь ч агаарын бохирдлын гол нэг хүчин зүйл болж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлдээ онцолж байв.
-
2016 оны 12 сарын 15
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-
2016 оны 12 сарын 15
Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр болно.
Тус өдөрлөг 10:00-13:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах Иргэний танхимд болно.
-
2016 оны 12 сарын 15
Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
-
2016 оны 12 сарын 15
Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.
-
2016 оны 12 сарын 15
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;
Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хийнэ.
-
2016 оны 12 сарын 14
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.
2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 14
Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна.
-
2016 оны 12 сарын 14
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/, гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.