-
2016 оны 12 сарын 18
Нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцахаар нийслэлийн Засаг дарга С.Батболд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллалаа. Хотын дарга эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлэгч тэдний асран хамгаалагч нартай уулзаж санал бодлыг нь сонссоныхоо дараа дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.Эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулах гэнэ.
-
2016 оны 12 сарын 18
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч зургаан настай М охин баасан гаригийн 13.00 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн оройн 21.15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид болон охины ар гэрийнхэн хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Сурагч охиныг Тосонцэнгэл сумын төвөөс 18 километр зайтай “Оргих” багийн Гэзэгийн даваа гэдэг газраас эсэн мэнд олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Орон нутагт ойрын цаг агаарын байдал тогтворгүй байгаа тул бага ангийн сурагчдыг хараа хяналтгүйгээр сургууль нь явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 12 сарын 18
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр иргэн Б-г хайх эрлийн ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ. Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн иргэн Б арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс хойш сураг тасарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 13-нд ирж, Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн өдрүүдэд ажиллажээ. Ингэхдээ Төв аймгийн Заамар сумын Соов багийн Улаан-Эрэг гэдэг газар хүртэл 12 км, Хас-Ус гэдэг газар хүртэл 10 км газар явганаар болон машинтайгаар нийт 22 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоосон аж.
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Шанаатын тахьдаг-Овоо гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрснөөс осолдсон тухай дуудлага энэ сарын 17-нд 10:35 цагт иржээ. Иргэн Ж автомашинаас гарч эсэн мэнд үлдсэн бол иргэн Т, Б нар автомашинтайгаа нуурын усанд живсэн байна. Осолдсон иргэдийг нуураас гаргахаар найман албан хаагч, 1 автомашинтай ажиллаж буй ажээ.
Мөн Онцгойгийнхон хоёр удаа шумбалт хийж, 5-6 метрын гүнд автомашин байгааг олж тогтоосон байна.
-
2016 оны 12 сарын 18
Гадуур нэр хаяг, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ихээр зарж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж буй. Тэгвэл бидэнд архийг хуурамчаар савлаж буй гэсэн мэдээлэл ирлээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байранд хийсэн бичлэгийн мөн илгээсэн юм.
-
2016 оны 12 сарын 18
Нийт нутгийн 70 орчим хувьд одоогоор цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Булган, Даян, Увсын Наранбулаг, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Сагил, Зүүнхангай, Ховдын Үенч, Булган, Алтай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Отгон, Их-Уул, Баянхонгорын Баянбулаг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Тариалан, Улаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Тариат, Өвөрхангайн Хархорин, Булганы Хангал, Худаг-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Бугант, Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Эрдэнэ, Цээл, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өлзийт, Дорнодын Сэргэлэн, буюу нийт 13 аймгийн 60 суманд өвөлжилт хүндэрсэн байна.
Харин Увс аймгийн Тэс, Улаангом, Завханы Алдархаан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Ханх, Мөрөн, Жаргалант, Цагааннуур, Тосонцэнгэл, Түнэл, Архангайн Төвшрүүлдэх, Батцэнгэл, Хангай, Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд, Булганы Баян-Агт, Сэлэнгэ, Тэшиг, Булган, Бугат, Могод, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн, Баянгол, Цагааннуур, Орхонтуул, Түшиг, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Улаанбаатарын Багануур, Төв аймгийн Борнуур, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэсант, Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Гурванбаян, Батширээт, Жаргалтхаан, Дорнод аймгийн Булган, Дашбалбар, Баяндун, Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал, Баян-Уул, Халхгол, Хөлөнбуйр, Сүхбаатарын Түмэнцогтод буюу 14 аймгийн 51 суманд өвөлжилт хүндэвтэр байгаа аж.
-
2016 оны 12 сарын 18
Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг хүн амын орлогын албан татвар төлөлтөд үндэслэн гаргасанаа танилцууллаа.
Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 884.3 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч өмнөх улирлаас 3700 төгрөгөөр буурчээ.
Албан байгууллага, хувь компаниудын ажилчдыг дотор нь их багаар нь авч үзэхэд 1-9 ажилтантай байгууллагын ажилчдын сарын дундаж цалин нь 624.8 мянган төгрөг, 10-49 ажилтантай байгууллагынх 728.4 мянган төгрөг байна.
Тэгвэл 50-99 ажилтантай байгууллагын дундаж цалин 802.2 мянган төгрөг, 100-199 ажилтантайх нь 932.9 мянган төгрөг, 200 ба түүнээс дээш ажилтантай байгууллагын дундаж цалин нэг сая 208.1 мянган төгрөг байгаа юм.
Иргэдийн дундаж цалинг үйл ажиллагааных нь салбараар ангилвал, уул уурхай, олборлолтын салбарт ажилладаг иргэдийн дундаж цалин хамгийн их буюу нэг сая 984.8 мянган төгрөг болжээ. Харин хүн хөлслөн ажиллуулдг өрхийн үйл ажиллагаатай салбарынх хамгийн бага буюу 565 мянган төгрөг байна.
-
2016 оны 12 сарын 17
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.
-
2016 оны 12 сарын 17
Замын Цагдаагийн алба хаагчид арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15-ныг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
-
2016 оны 12 сарын 17
Нэрс
Манай оронд ургадаг хөх нэрс их хэмжээний марганц, С, В6 В2 витамин, каротин, пектин, чихэр, алим, сүүний хүчил агуулдаг.Түүний шүүсийг хоолойны ангинд хэрэглэнэ. Цэр ховхордоггүй мэнгэртэй болсон хүн 200 г нэрс, хоолны 1 халбага элсэн чихэр, мөн тийм хэмжээний шар тосыг хооронд нь хольж битүү саванд хийж таглаад буцалж байгаа усан дээр сүүний уураг лугаа адил байлган буцалгаад бүлээнээр нь хэрэглээд толгойгоо халаахгүй хэвтвэл өвчин амархан арилна. Нэрсийг цагаан гүүний сүүнд хийж 15 хоног байлгаад уухад уушигны архаг өвчтэй хүнд тус дэм болдог ажээ. Ходоодны хүчил багадах, үрэвсэх, суулгах, үед мөч өвдөх бөөр чулуужих, арьсны өвчний үед буцалсан 500 мл усанд цайны 4-5 халбага бяцалсан нэрс хийж 5 цаг дулаавтар газар тавьж хандлан 50 г-аар өдөрт 4-5 удаа хэрэглэнэ. Чихрийн шижин өвчний шинж тэмдэг илрэх үед нэрс юмуу түүний хандыг өдөрт 50-100 мл-ээр өдөрт 3 удаа ууна. Ханд бэлтгэхдээ 200 мл буцалгасан усанд хоолны 1 халбага жимс юмуу хатаасан навч хийж 30 минут буцалгана.
GrapefruitЖүрж
Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, архийг гаргана. Мөн үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс /аргын тал дутмаг/ хэрэглэж болохгүй. Зүрхний өвчин ба хорт хавдрын эсрэг антиоксидант амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчин эмчилхэд нэн тустай. Жүржийн шүүс нь цусны судсыг бэхжүүлдэг бөгөөд цусны даралт ихтэй, элэгний өвчтэй хүнд уухыг зөвлөдөг. Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.
indexАлим
С, В, В2, витамин, коротин , кали, төмөр, марганц, кальц, пектин зэрэг үнэт органик хүчил бодис агуулдаг бөгөөд илүүдэл өөхийг хайлуулах, бамбай булчирхай өвчлөх зэрэгт өдөрт 2 ширхэг алимыг нухаж шүүсийг нь ууна. Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэх, хүний цусан дахь чихрийн хэмжээг тогтмол байлгадаг учир түүнийг сайтар угааж хальстай нь хамт хэрэглэнэ. Хальсанд нь С витамин 70-75 хувь хадгалагдана. Ходоодны үрэвсэлтэй, хоол шингээхдээ муу болсон үед бүрэн боловсроогүй гэмээр ногоон өнгөтэй алимыг хазаж идвэл зохимжтой. Ийм үед цагаан хоол хэрэглээд мах бараг идэлгүйгээр өдөрт 3-6 алим идвэл өвчний эдгэрэлт түргэснэ. Ходоодны хүчил багадсан, өтгөн хатдаг, чихрийн шижин өвчтэй хүмүүс алимын шинэхэн шүүсийг өдөрт 50-60 г-аар 3 удаа хэрэглэнэ. Цус багадалт болсон үед 400 г гахайн дотор өөх, 6ш том ногоон алим авч жижиг хэрчин хольж жигнэнэ.10 ширхэг өндөгний шарыг 30 г элсэн чихрийн хамт хольж нухаад дээр нь 400 г цэвэр шоколад үйрүүлж хийгээд хамтад нь сайтар хутгана.Тостой хольж алимаа самбайгаар шүүж гаргаж авсан тостой шүүсэн дээрээ өндөгний шар, чихэр, шоколадтай холимогоо хольж хутган царцаана. Гаргаж авсан зүйлээ талхан дээр түрхэн хоолон дээрээ нэмж өдөрт 3-4 идээд тухай бүрд нь аяга сүү уувал цус төлжиж хүний царай зус гэрэлтэж цус нөхөгдөн эрүүлжинэ. Бичиг цаасны ажил их хийдгээс холестрин хуралдаж судасны хана нь хатуурсан хүн өдөр бүр 300 г алимыг хутгаар хэрчин харлахаас нь өмнө идвэл холестрины хэмжээ буурч мартамтгай байдлаас ангижирч тархи залуужна. Цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний шигдээсээр өвчлөгсөд өдөрт 3-6 ш алим, бөөрний чулуутай хүн хатаасан хальсыг нухаж нунтаглаад хоолны 1 халбагыг 200 г усанд буцалгаад 14-21 хоног ууна. Дэлгүүрээс авсан алимыг заавал хөргөгчид хадгалах албагүй, харин харанхуй сэрүүвтэр байранд хадгалбал чанараа алдахгүйгээр удаан хадгалагдана.imagesБанана
Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Банана нь хүйтэн чанартай даралт бууруулна. Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.
Хүйтэн чанарын өвчтэй буюу бие сул өвчтөн банана хэрэглэж болохгүй. Учир нь гэдсэн дэх шингэх процессийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг. Гадил жимс магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.imagesГүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ жимс нь С болон B-ийн төрлийн амин дэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт, төмөр, кальци, фосфор, марганец, нимбэгний хүчлээр баялаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт, анемия, хлорозын үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Гүзээлзгэний шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагдал, рахит, экзем зэрэгт сайн. Мөн цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтийн үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гаднэ гоо сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг. Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйдэх, даарснаас үүсэх элдэв өвчинд хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Омега-3 аар баялаг. Энэ нь тархи, зүрх, нүд, бөөр, үе мөч зэрэг маш нарийн судастай эрхтэнүүдийн цусан хангамжийг сайжруулна. Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.9999Усан үзэм
Энэ амтлаг жимсийг бараг жилийн дөрвөн улирал тасралтгүй худалддаг болохоор та гэртээ сууж байгаад л өөрийгөө эмчлэх боломжтой юм Усан үзэм найрлагандаа сахараас гадна маш олон төрлийн витамин, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд буй илүүдэл хортой бодисуудыг зайлуулдаг. Түүний найрла га дахь кальци нь ясыг хэврэгших, хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархаллыг бэхжүүлснээр ялангуяа өвлийн улиралд ханиад томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг. Үүнд усан үзмийн сорт огт хамаарахгүй агаад аль дуртайгаа л идэж болох юм. Дээр дурьдсан эмчилгээний олон чанараас гадна усан үзэм нь бие организмыг цэвэршүүлэх утгаараа илүүдэл жинг хасахад чухал үүрэгтэй. Үүний тулд нэг өдрийн гурван кг усан үзэм юм уу, таван стакан усан үзмийн шүүс уух хэрэгтэй. Хэрэв та бага зэрэг турахыг хүсч байвал таван хоногт өглөөний цай, өдрийн болон оройн хоолон дээрээ тус бүр 250 гр усан үзэм идэх, өдөр болгон гурван аяга шүүс, 1.5 л эмийн ургамлын ханд юм уу рашаан ус уух хэрэгтэй. Ингэснээрээ та 2-3 кг турж бие организмаа цэвэршүүлэн , ханиаднаас өөрийгөө хамгаалж, арьс тань тунгалаг уян хатан болох юм. Харин анхааруулахад ийм эмчилгээ диабет өвчтэй өвчтэй хүмүүст хориотой юм байна.indexКиви
Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэжболохгүй. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.Цус багадалт, аминдэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.
Илүүдэл жинтэй хүмүүс ямар ч хоолны дэглэмтэй хослуулж болно.
Холестерины хэмжээг бууруулах, өөх хайлуулах үйлчилгээтэй.
Хавдар, зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулна.
Зүрхний дутмагшил, даралт ихсэх өвнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу судасны хана,
хялгасан судсыг бэхжүүлж судасны бөглөрөл, судасны нарийсал үүсэх эрсдлийг багасгана.
Хоол боловсруулах үйл явц, бодисын болон уургийн солилцоог тогтворжуулна.
Хоол идэсний дараа ходоод хорсох, хямрах тааламжгүй мэдрэмжээс ангижруулна.
Бухимдал, сэтгэл гутрал зэргээс зайлсхийх, мэдрэлийн системийг аливаа ачаалалд дасан
зохицох, тэсвэртэй байлгахад ач тустай.
Хүний биенд хуримтлагдсан давсыг хөөх чадвартай тул бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.
Тамирчдад бэлтгэл сургууль хийж ачаалал авсаны дараа хэрэглэхэд эрч хүчийг сэргээх ач тустай.
-
2016 оны 12 сарын 17
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаа талаар холбогдох албанхан мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 17
Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай захирамж гаргажээ.
-
2016 оны 12 сарын 17
Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан дүн гарч, улсын хэмжээнд мал тооллогын ажил явагдаж байна.
-
2016 оны 12 сарын 17
Маргааш буюу энэ сарын 18-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол явагдана. Тус өдрийн 19:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах сугалааны тохирол энэ оны хувьд сүүлийн тохирол юм.
-
2016 оны 12 сарын 17
Жүдо бариа заслын япон доктор, профессор багш нар Монгол анагаах ухааны клиник дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Жүдо бариа заслын япон доктор, профессор багш нар Монгол анагаах ухааны клиник дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.
-
2016 оны 12 сарын 16
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг.
-
2016 оны 12 сарын 16
Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд хотын гудамжаар “Ардын их хурал” нэртэй хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудсыг гаргаж, наасан байна. Гэтэл уг хуудсыг наасан залуусыг тагнуулынхан баривчлан байцааж, заримынх нь бичиг баримтыг хураасан гэх мэдээлэл байгаа юм. Гудамжаар наасан “Ардын их хурал” хөдөлгөөнөөс гаргасан ухуулах хуудсанд “Чингэс бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” хэмээн ухуулах хуудаст бичжээ.
-
2016 оны 12 сарын 16
Сүүлийн үед их хэмжээний мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн гэх мэдээлэл гарсаар байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ болон Монголбанк хамтран мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар 259 хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 37 материалд шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.
Мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж, хэвлэдэг болохыг цагдаагийнхан илрүүлсэн байна. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээд буюу арав гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлжээ.
Хуурамч мөнгөн тэмдэгт хийдэг иргэд нь шөнө оройн цагаар ТҮЦ, найман нэрийн дэлгүүр, супермаркетуудаар явж, хуурамч мөнгөө гүйлгээнд оруулдаг гэдгийг хуулийнхан анхаарууллаа. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт нь ихэвчлэн хуучирч, үрчийсэн байдаг аж. Арилжааны банкууд бол хуурамч мөнгийг илрүүлэх боломжтой. Банкны мөнгө тоологч машин хурамч дэвсгэртийг шууд таньдаг. Харин жижиг худалдаа эрхлэгчид хуурамч мөнгөн дэвсгэртийг таньж, ялгах боломжгүйгээс хохирч үлдэх нь түгээмэл байдаг байна. Монгол төгрөгийн дэвсгэртэд 15 орчим нууцлал бүхий тэмдэг, ялтсууд байдаг.
Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2013 оны А-121/158/360 тоот тушаалаар “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах” журмын дагуу улсын хэмжээнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дээрхи санг бүрдүүлэн ажиллаж байна.
Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 7845 ширхэг сэрэмжлүүлэг, зурагт хуудас тарааж, хуурамч мөнгөн тэмдэгтийг шалгаж авах талаарх зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд зөвлөгөөг тогтмол өгч ажилласан байна. Хэрвээ Монгол улсын мөнгөн тэмдэгийг хуурамчаар үйлдвэрлэх юм бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг аж.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах тухай заасан байдаг.
176.1.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Иймээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллага хандахыг ЦЕГ-аас мэдээллээ
-
2016 оны 12 сарын 16
Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж буй Үндэсний супер лигийн шинэ улирлын тов зарлагдлаа.
Шинэ улирлыг МСБХ болон МҮСБХ хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр багийн эзэд, дасгалжуулагч, менежерүүдийн төлөөлүүдтэй шинэ улирлын талаар хэлэлцэн хуралдаж 2017 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр эхлүүлэхээр товложээ.
Шинэ улиралд оролцохоо дараах багууд мэдэгдээд байна. Үүнд:
Альянс Тех Харцага /2015-16оны аварга/
SBL Хасын Хүлэгүүд /2015-16 оны дэд аварга/
Төв Ургац /2015-16 оны гутгаар байр/
Ирвэсүүд /2015-16 оны 4-р байр/
Дархан Гарьд /плэйофф/
Дундговь Мон-Алтиус Смарт
Архангай Алтан Дорнод Лидер
Их Өргөө Аравтууд
МБМ Шонхорууд
Этүгэн ИС
Үндэсний супер лигийн сугалаа 2017 оны хоёрдугаах сарын 01-ны өдөр болно.
-
2016 оны 12 сарын 16
харуул хамгаалалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө, архи согтууруулах ундаа хулгайлдаг байжээ.
-
2016 оны 12 сарын 16
”Сандэй” группын хамт олон 10 жилийн ойгоо тохиолдуулан өчигдөр Нийслэлийн Хүрээ Амаржих газарт нярайн шарлалт бууруулах дөрвөн ширхэг аппарат бэлэглэжээ. Нийт 42 сая төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг Сандэй групп, Монгол майнинг эксплорайшн, Платинум Ланд, Шинжикү гэх дөрвөн компани нэгдэж бэлэглэжээ. Уг аппарат нь дутуу төрсөн хүүхдүүдэд илэрдэг гол асуудал болох биеийн хөгжлийг эмчилэхэд нөлөөлөхөөс гадна шарлалтыг яаралтай бууруулахад зайлшгүй хэрэглэгддэг аж. Нярай хүүхдийн шарлалд их байх нь тархи, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж улмаар саажилтад хүргэх ч аюултай байдаг байна. Ингэснээр хүүхэд насан туршийн сэтгэцийн өвчтэй болдог ажээ. Тиймээс “Хүрээ” амаржих газрын удирдлагуудын зүгээс дотоодын компаниудын нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийсэн хөрөнгө оруулалтыг нүдээ олсон тусламж байлаа гэдгийг онцоллоо. Статистик судалгаагаар Монгол Улсад мэндэлж байгаа хүүхдүүдийн зургаа орчим хувь нь дутуу төрдөг ажээ. Хэдийгээр улсын эдийн засаг хүндэрч гадаадын хандив тусламж буурсан ч дотоодын аж ахуйн нэгжүүд ийнхүү нийгэмд чиглэсэн үйлдэл хийж байгааг төрөх эмнэлэгт байсан иргэд сайшааж байлаа.