-
2017 оны 6 сарын 14
Н.Номтойбаяр сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
-
2017 оны 6 сарын 14
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа,
-
2017 оны 6 сарын 14
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо
-
2017 оны 6 сарын 14
Түрүү булчирхайн өвчлөл залуужиж байна гэсэн хар мэдээ түгээд нэлээдгүй хугацааг ардаа орхиж байна. Эмч мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаанаас харахад түрүү булчирхайн үрэвсэл нь 20-40 насанд элбэг тохиолддог бол түрүү булчирхайн хавдар нь 50-60 насанд тохиолддог байна. Олон эрчүүдийг эрүүлжүүлж, шаналгаа зовиураас нь салгаж байна гэсэн таатай мэдээллийн мөрөөр бид “Unicity” компанийг зорин очиж эрүүл мэндийн зөвлөх С.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу? Та сайтыг сонгон уншиж байгаа нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юнисити компани нь 1903 онд АНУ-ын Юта мужид байгуулагдсан. Дэлхийн анхны “Эмийн сан” 25000 эмийн сантай анх байгуулагдаж байсан. Тус компани нь түүхийн 114 жилийн хугацаанд витамин С-г зөгийн тоосонцороос, Омега 3-г загасны тосноос, эмийн капсулыг цагаан будаагаар хийх гэх мэт нээлтүүдийг хийсэн бөгөөд Юнисити компанид 40 гаруй нобелийн шагналт эрдэмтэн, эмч нар ажилладаг. Манай улсад орж ирээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон мянган хүн бүтээгдэхүүнийг маань хэрэглэж үр дүнг нь үзээд байна. Манай компанийн бүтээгдэхүүн нь АНУ-ын эм, эмнэлзүйн захиргааны хяналтан дор гаргадаг Physician’s Desk Reference (Эмч нарын ширээний зөвлөх) номд 16 бүтээл нь орсон. Бүтээгдэхүүнүүд нь АНУ-ын зүрхний болон чихрийн шижингийн үндэсний зөвлөлүүдээр баталгаажуулсан байдаг юм. “Unicity” компани нь АНУ-ын ТОП-100 компанийн нэг нь юм. Юта мужийн №1 компани. Дэлхийд алдартай “kosher” лабораторийн олгодог байгалийн цэвэр бүтээгдэхүүний чанарын гэрчилгээтэй.
Түрүү булчирхайгаа мэс засалгүйгээр эмчлэх боломжтой
- Эрчүүдийн хоёр дахь зүрх бол “түрүү булчирхай” гэдэг шүү дээ. Эрчүүдийн түрүү булчирхайн өвчлөл маш их болжээ?
-Тийм ээ. Түрүү булчирхай бол эрчүүдийн хувьд үнэхээр чухал эрхтэн. Түрүү булчирхай нь бага аарцагны хөндийд, байрласан манжин хэлбэртэй, булчинлаг болон булчирхайлаг эдээс тогтсон эрхтэн юм. Эрчүүдийн дунд сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн үрэвсэл, томролт,шохойжилт, хавдар зэрэг өвчлөл маш их болсон байна. Энэ нь эрчүүдийн архи дарс, тамхи, эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байгаа. Цаашлаад, амьдралын буруу хэвшил, бэлгийн замын халдварт өвчин, цайр, селен эрдсийн дутагдал, хоол хүнснээс хангалттай шим тэжээл авч чадахгүй байх, болон бүдүүн нарийн гэдэсний бохирдол шимэгч гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байна.
-Түрүү булчирхайн өвчлөл илрэх шинж тэмдгийн хувьд ямар байдаг бол. Эрчүүд тун хэнэггүй улс. Тэр ч утгаараа өвдөж байсан ч юуных вэ гэдгээ тоохгүй явах нь түгээмэл шүү дээ?
-Ер нь бол тодорхой шинж тэмдэг илэрдэг. Үүнийг оношлуулахгүй яваад байвал улам л хүндэрнэ. Тухайлбал, цавь руу хатгаж, янгинаж өвдөнө. Шөнө олон удаа босч шээх, ойрхон ойрхон шээх, Шээс цустай гарах, шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах, Шээхэд өвдөх, шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах, Ууцаар өвдөх гэх мэт зовиур илэрдэг. Эрчүүдийн бэлгийн чадавх буурах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрч эхэлвэл шууд эмчид хандах, онош тодорхой болсон үед 100 хувь ургамлын гаралтай манай бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой юм. Дээрх шинж тэмдгээс 2-3 илэрвэл шууд эмчид хандаарай. Мөн манайх сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр бүтэн биеийн болон түрүү булчирхайн оношилгоог хямд хийж байгаа.
-Бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулаач. Эрчүүдийн толгойн өвчин болдог түрүү булчирхайн өвчлөлийг бүрэн дүүрэн эмчилдэг гэдэг утгаараа тун ч ам сайтай, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр байдаг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Манай компанийн түрүү булчирхайн доктор хэмээн нэрлэгддэг “PROSTATE TLC” нь миний өмнө хэлсэн өвчин зовиурыг цогцоор нь эмчилдэг. Түрүү булчирхайн томролт, үрэвсэл, шохойжилтыг хайлуулах ургамлын гаралтай антибиотик мэт үйлчилгээтэй. Түрүү булчирхайн сувгууд болон шээсний замыг эрүүлжүүлнэ. Мөн давсаг бөөрний үрэвслээс гадна үе мөчний үрэвслийг ч дардаг цогц үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Түрүү булчирхайн хортой хоргүй хавдрын үед мөн манай компанийн зарагддаг SIG гэх бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэхэд илүү өндөр үр дүн үзүүлдэг нь хэрэглэгчдийн үр дүнгээс харагдаж байна. Завгүй амьдралын хэмнэл, ажлын ачаалал зэргээс шалтгаалж сүүлийн үед эрчүүд бэлгийн чадавхи буурах асуудалтай тулгарах болсон. Энэ төрлийн бүх асуудлыг манай компанийн байгалийн бэлдмэл болох “RENEW for men” 100 хувь шийдэж байгаа. Энэ мэт асуудалтай, сэтгэл хангалуун бус яваа бол та бидэнтэй холбогдоорой гэж хэлье.
-Эрчүүд маань тэр болгон эмнэлэгт үзүүлээд байдаггүй шүү дээ. Тэгэхээр танай бүтээгдэхүүнийг гэртээ хэрэглээд л эрүүлжих боломжтой гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Бүтээгдэхүүнээ хэрэглээд л шаналгаа зовиураасаа бүрэн салах боломжтой. Манай компанийн бүтээгдэхүүнүүд бүгд олон жилийн судалгааны үндсэн дээр хийгдсэн байдаг тул эрчүүд хэрэглэхэд шууд л үр дүнгээ үзүүлдэг.
-Аливаа бүтээгдэхүүний үр дүн тухайн бүтээгдэхүүний чанар чансааг харуулдаг.Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ч компанийн нэр хүндэд чухал шүү дээ?
-Маш олон гайхалтай үр дүн гарсан байдаг. Энд бүтээгдэхүүн хэрэглэсэн цөөн хэдэн хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэгдлийг танилцуулья. Бидэн дээр ирээд биечлэн уулзаад илүү ихийг мэдэх боломжтой.Түрүү булчирхайн бэлдмэл хэрэглэсэн Улаанбаатар хотын иргэн 55 настай эрэгтэй С энэ асуудлаа бүрэн шийдэж чадсан талаараа бидэнд сэтгэгдлээ хуваалцсан. Тэр хүний хувьд цавь руу хатгаж өвддөг, шөнө 2-3 удаа босч бие засдаг, дараа нь шээс үлдсэн мэт санагддаг байсан юм билээ. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр энэ асуудлаас бүрэн ангижирч чадсан. Мөн иргэн 40 настай эрэгтэй Д 10 гаруй жил хүүхэдгүй явсан байсан. Багадаа гахай хавдар тусч байсан юм билээ. Улмаар бидэнд хандаж, манай компанийн UNICITY RENEW хэрэглээд хүүхэдтэй болсон. Мөн Улаанбаатар хотын иргэн 33 настай эрэгтэй М нь эр эсийн тоо цөөрсөн, эр эсийн амьдрах чадвар буурсан оноштой бидэнтэй ирж уулзсан. Cleanse, Super green, Liver essentials хэрэглэснээр эхнэр нь жирэмсэн болж, одоо хөөрхөн охинтой болсон байна лээ. Дан ганц Улаанбаатар хотоос ч биш хөдөө орон нутгаас ч бидэнд энэ мэт асуудалтай иргэд хандаж, үр дүнг нь үзсэнээ бидэнтэй хуваалцдаг. Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь гэх мэтээр 21 аймагт манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
Өтгөн хаталт, илүүдэл жин таны сэтгэлийг зовоож байна уу
-Үнэхээр гайхалтай үр дүнгүүд гарчээ. Нэгэнт танайхыг зорин ирсэн болохоор танай цэвэрлэгээний бүтээгдэхүүний талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Танай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг хүмүүс хэдийнээ мэддэг болжээ. Таргалалт яах аргагүй Монгол Улсын хувьд анхаарал татах асуудал болж байна. Бүр дэлхийд дээгүүрт бичигдэж байна?
-Тийм шүү. Манайх шиг гайхалтай цэвэрлэгээний бүтээгдэхүүн хаана ч байхгүй шүү гэж хэлмээр байна. Амьдралын буруу хэвшлээс болж олон хүмүүс таргалтад өртөж байна. Мөн өтгөн хаталт бол асуудал дагуулах хэмжээнд хүрчихсэн. Тэгвэл өтгөн хаталтыг мартах боломжийг бид олгодог. Өтгөн хаталт үүсэх гол шалтгаанууд нь ус бага уух, хөдөлгөөний дутагдал, эслэг хүнс идэхгүй байх, аминдэм эрдэсээ авахгүй байх, уураглаг хүнс ихээр идэх, хэт орой хооллох гэм мэт ордог. Хүний бүдүүн гэдсэнд 5-25 кг баас шавдас хадгалагдан янз бүрийн бактери, вирус, микроб, паразитуудын үржих таатай орчинг бүрдүүлэн хүний бие организмыг хордуулж, өвчин үүсгэдэг. Монголчуудын хувьд гэдсээрээ бүдүүн байх хамгийн гол шалтгаан нь эслэг хүнс буюу лууван, чавга, чангаанз, алим гэх мэт шир шир хийсэн жимс, ногоо идэхгүй байгаатай холбоотой бөгөөд өдөр тутамдаа цэвэрлэгээ хийхгүй байгаа юм. ДЭМБ-аас зарласан хүний хоногт авах эслэгийн хэмжээг бүрэн хангасан Unicity Cleanse-ийг хэрэглэснээр та өдөрт 3-4 удаа их хэмжээгээр хүндэрч, дотор өөхөө арилгаснаар гэдсээрээ нарийсах боломжтой. ЭРҮҮЛ мэндийн UNICITY компанийн CLEANSE цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр маш олон давуу тал бий болдог. Тухайлбал, ядрахаа болино. Хөгшрөлтөөс сэргийлнэ, харшилд өртөхгүй, өтгөн хатах, гүйлгэх шамбарам зэргээс ангижирна. Мөн хэт таргалж, турахгүй. Гэдсээрээ бүдүүрэхээс ангижирч, дархлааны систем сайжрах гэх мэтээр олон давуу талыг бий болгох юм. Мэдэгдэх, мэдэгдэхгүй олон өвчнийг оношлон илрүүлж анагааж байгаа нь уг бүтээгдэхүүнийг төгс бүтээгдэхүүн болохыг баталж байна. Биеэс шимэгч, олон жилийн хур бохирдолыг цэвэрлэн гадагшлуулж анагаадгаараа онцлог бөгөөд хэрэглээд жингээ хассан, эрүүлжсэн хүмүүс маш олон байна. Бүдүүн нарийн гэдэснийхээ бохирдлоос ангижирсан хүн эрүүл энх, урт удаан насладаг нь судалгаагаар батлагдсан. Цэвэрлэх багц хэрэглэсэн хэрэглэгчид маань ч сэтгэл хангалуун үлддэг. 2009 онд анхны хүүхдээ гаргаснаас хойш өтгөн хатаж эхэлсэн 33 настай хэрэглэгч маань цэвэрлээгээний багцыг хэрэглэснээр өдөрт 4-5 удаа хүндээр бие засдаг болсон байгаа юм. Мөн таарахгүй байсан хувцас нь таарч, өөртөө илүү их итгэлтэй амьдрах болсноо бидэнтэй хуваалцлаа. Мөн Говь-Алтай аймгийн иргэн А ясны бэртлийн улмаас өтгөн хаталт, яс нь бороолохдоо удаан зэрэг шаналгаатай байсан бол Ясны баяжмал, Цэвэрлэгээний багц, гэдэс цэвэрлэх цай, цус шингэлдэг замаг хамт захиалж хэрэглэснээр яс нь бороолж, өтгөн хатах зовиураасаа салж чадсан байгаа. Мөн даралтны эм тогтмол хэрэглэж байсан 58 настай Хөвсгөл аймгийн хэрэглэгч маань Омега-3 нэг сар хэрэглээд даралт ихсэх өвчнөөсөө бүрэн салсан, ходоод их өвддөг байснаа“Супер грийн” бэлдмэл хэрэглээд ходоод өвдөхөө больсон хэмээн бидэнт талархлаа илэрхийллээ. Энэ мэтээр хэрэглэгч нэг бүрийнхээ төлөө бид ажиллаж чаддаг.
-Мэдээж бидний ярилцлагыг уншсан хүмүүс та бүхэнтэй холбогдохыг хүсэх нь мэдээж. Хэрхэн холбогдох боломжтой вэ?
-Манайх 25 дугаар эмийн сангийн хажууд байрлах “Кёкүшю цамхаг”-ийн долдугаар давхарт байрлаж байна. 706 тоот өрөөнд ирж уулзах, хэрвээ ирэх боломжгүй байгаа бол 99003733, 88961635 утсаар холбогдоорой. Бид таньд бүтээгдэхүүнээ өөрсдөө хүргэж өгөх үйлчилгээг ч үзүүлэх болно.
-
2017 оны 6 сарын 14
Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар болжээ. Учир нь хэт халалтаас үүдэн хаврын тариалалт удааширч эхэлснийг Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 14
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 93.5 га газрыг хамарсан 16 түймрийн дуудлага иржээ.
-
2017 оны 6 сарын 14
Загасчилсан иргэн, аж ахуйн нэгжийг торгоно
-
2017 оны 6 сарын 14
Цусны Донорын Дэлхийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН хамтран “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Өдөрлөгийн арга хэмжээ “Донор танд баярлалаа” явган алхалтаар эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд ЦССҮТ-ийн дарга Г.Эрдэнэбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын зочид оролцон үг хэллээ.
Өдөрлөгийн үеэр иргэдийн цусны бүлэг, резусыг тодорхойлох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ иргэд цусаа өгөх боломжийг бүрдүүлж, явуулын бүлэг ажиллуулж байна.
“Цусны донорын дэлхийн өдөр”- ийг энэ жил “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байгаа судалгаа байдаг. Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.
Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.
Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч тус бүр 400 гр буюу 10 гаруй литр цусаа хандивласан.
-
2017 оны 6 сарын 14
Арван долоон настай охин Чингэлтэй дүүрэнт байрлах өндөр хүчдэлийн шонд авирч амиа хорлохыг завджээ.
-
2017 оны 6 сарын 14
Говьсүмбэр аймагт мотоциклийн ослоор нэг хүн нас баржээ
-
2017 оны 6 сарын 14
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас их хэмжээний түүх соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
-
2017 оны 6 сарын 14
Богд ууланд гарсан гал түймрийг халиар түүхээр ууланд гарсан иргэд тавьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
-
2017 оны 6 сарын 14
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бүрэн дуусгасан байна.
Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750 ам метр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажил хийгдэж байна. Иргэдийн зорчих ая тухыг хангах, хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварын ажлыг хийсэн. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд 4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж, замын ховилыг зорж, асфальт хучилт хийсэн байна.
Урсгал засвар нь дууссан Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөнд Замын тэмдэглэгээний ажил хийж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 14
ЭЕШ өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд руу явж байсан гурван сурагч зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 6 сарын 14
Ерөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна. Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан аж.
Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна. Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан.
Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” хэмээсэн бол Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн “Ерөнхий сайд Эрдэнэбат энэхүү төслийг энэ жилдээ багтаан эхүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн 1 сарын хугацаанд манай талаас зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудаа нэг мөр цэгцэлсэн” гэлээ.
Мөн энэ үеэр төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд Бугат хотынхон өөрсдийн хийж буй дахин төлөвлөлтийн ажлаа танилцуулжээ. 2013 оноос Бугат хот дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлж, 2019 онд иргэдээ бүрэн орон сууцжуулж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Бугат хот 2.8 сая хүн амтай. Манайхаар бол гэр хороолол гэж хэлж болох хятад хэв маяг бүхий шавар байшингуудтай хоёр том дүүрэгтэй байжээ. Гэр хорооллын айлуудын газрыг нь чөлөөлж, дахин төлөвлөх ажил 4 жилийн өмнөөс л эхэлсэн байна. Ингэхдээ чөлөөлсөн газартаа хамгийн түрүүнд зам, дэд бүтцээ тавьдаг байна. Нарийн төлөвлөлт хийж байж сүүлд нь орон сууцаа барьдаг аж хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 14
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэгвэл сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж, өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын 100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Мөн энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан юм.
-
2017 оны 6 сарын 14
09:00 цагаас: ”Блю скай” цамхагийн ”Даймонд” танхимд Хууль зүйн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх ”Хуульчдын форум-2017” эхэлнэ.
-
2017 оны 6 сарын 14
Аргын тооллын 6 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 20, Тооно одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.
-
2017 оны 6 сарын 14
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.
-
2017 оны 6 сарын 14
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, бусад нутгаар халуун хуурай салхитай байна.