-
2025 оны 11 сарын 28
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийн явцын талаар хохирогч 16 настай охины ээж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.
-
2025 оны 11 сарын 28
Боловсролын яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир ирэх долоо хоногоос бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл Монголын хувийн сургуулиудын холбоо- оос тус шийдвэрийг эсэргүүцэж салбарын сайдад албан бичиг хүргүүлжээ.
-
2025 оны 11 сарын 28
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
-
2025 оны 11 сарын 27
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд улсын хэмжээнд сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан 2025 оны хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн.
-
2025 оны 11 сарын 27
Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 авто машин зорчиж байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж буй бөгөөд үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг.
-
2025 оны 11 сарын 27
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
-
2025 оны 11 сарын 27
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
-
2025 оны 11 сарын 27
Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна.
-
2025 оны 11 сарын 27
Ойрын үед иргэд хүүхдүүд дунд томуу, томуу төст өвчлөл огцом нэмэгдээд байна. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдыг хичээлийг цахимд шилжүүлнэ гэж мэдээллээ:
-
2025 оны 11 сарын 27
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2025 оны 3 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн Цагдаагийн газар болон Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, санал сэтгэгдлийг нь сонслоо.
-
2025 оны 11 сарын 27
2022 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аар агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгаа хийлгэсэн. Тус судалгаанд нийт 5 дулааны цахилгаан станцын жилийн нүүрсний зарцуулалтын хэмжээг гэр хорооллын айл өрхийн яндан болон авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисуудын ялгарлын коэффициенттой дүйцүүлсэн байна.
-
2025 оны 11 сарын 27
Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт”, “Авлига, ашиг сонирхлоос ангид байх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
-
2025 оны 11 сарын 27
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, соёлын өвийг хамгаалсан “Шашин, соёлын цогцолбор” байгуулна. Үүнтэй холбогдуулан Данбадаржайлин хийдэд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
-
2025 оны 11 сарын 27
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан түлш нийлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас хагас коксон түлш худалдан авч, тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй.
-
2025 оны 11 сарын 27
Татварын огцом өсөлт буюу хайрцаг тутамд 10,000 төгрөг болгон нэмэгдүүлэх, үнэ амтыг хориглох, жижиглэнгийн худалдааг нийтэд ил тавихыг хориглох нь ажлын байрны алдагдал, хууль бус зах зээлийн тэлэлт болон татварын орлогын бууралтын шалтгаан болно.
-
2025 оны 11 сарын 27
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
-
2025 оны 11 сарын 26
Хичээл, зүтгэл байгаа цагт өнөөдөр биш ч маргааш амжилт ирдэг. Тэмүүлэл, зорилго, оролдлого, чадвараас бүрдэх тэр их хөдөлмөрийн үр дүн эзнээ тодотгон гялалзуулах нь бахархам сайхан.
-
2025 оны 11 сарын 26
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон баярын энэ өдрөөр эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа Онцгой байдлын байгууллагын үе, үеийн ажилтан, алба хаагч та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхэд, ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
-
2025 оны 11 сарын 26
Мэндчилгээ
-
2025 оны 11 сарын 26
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа. Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.