Монгол банкнаас өнөөдөр мэдээлэл хийж Улаанбаатар хот болон улсын хэмжээнд инфляци хурдацтай өсч байгаа тул бодлогын хүүг нэмэх болсон гэдгээ мэдэгдлээ.
Монгол банкнаас өнөөдөр мэдээлэл хийж Улаанбаатар хот болон улсын хэмжээнд инфляци хурдацтай өсч байгаа тул бодлогын хүүг нэмэх болсон гэдгээ мэдэгдлээ. 2012 оны нэг болон хоёрдугаар сард инфляци улсын хэмжээнд жилийн 12.5, Улаанбаатар хотынх жилийн 13.3 хувьд хүрчээ. Он гараад мах 29,6 хувиар, бензин шатахууны үнэ 15,6 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ 0,5 хувиар нэмэгдүүлж 12,75 болгожээ. Бодлогын хүүг ингэж нэмснээр банкуудын зээлийн хэмжээ буурна гэсэн шүүмжлэл гарч байгаа ч Монгол банкны зүгээс өнгөрсөн онд 70 хувиар өссөн банкны зээлд төдийлөн нөлөөлөхгүй гэсэн тайлбар хийлээ.