УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлогыг цэгцлэх шаардлага байна гэж үзээд энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлэхээр болжээ. Уул уурхайн тодорхой бодлого төлөвлөлтгүйгээс аймагт бүрт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа эрхэлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлогыг цэгцлэх шаардлага байна гэж үзээд энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлэхээр болжээ.
Уул уурхайн тодорхой бодлого төлөвлөлтгүйгээс аймагт бүрт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа эрхэлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Үүний томоохон баримт нь Хөвсгөл аймгийн Бүрэн хаан суманд орших фосфоритын ордыг ашиглахаар хайгуулын ажлууд эхэлж, нутгийн иргэд байгалиа хамгаалахаар тэмцэж эхэлсэн ч хүчин мөхөстөж буй талаар онцолсон юм. Арга нь барагдсан нутгийн иргэд УИХ-ын гишүүнд ханджээ.
Мөн аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Могойн голын коксжих нүүрсний ордыг эзэмшиж байгаа компаниуд ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ базааж эхэлсэн нь байгаль орчин сүйтгэх аюултай байдалд хүргэжээ.
Сүүлийн үед энэ мэт орд газруудын лицензийг гол төлөв гадаадынхан эзэмшдэг болж, тэд шууд дэлхийн хөрөнгийн бирж дээр Монголын ард түмний газрын баялгийг өөрсдийн 100 хувийн өмчит орд газар хэмээн зарлаж, мөнгө босгож байгаа нь ч бас шударга бус явдал болж байна гэсэн юм.
Тиймээс уул уурхайн салбарт баримтлах бодлогод Засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ талд баримтлах бодлогыг Засгийн газар УИХ-д оруулж хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлага байна гэж үзэж, энэхүү шаардлагыг хүргүүлж буй тухайгаа мөн онцоллоо.

Д.Идэр