Билгийн тооллоор луу жил айсуй. Загвар зохион бүтээгч, дизайнерууд энэ
жилийн хувцасны өнгө төрхийг тодорхойлж байна. Тэд бүтэн жилийн турш
бидний хувцасны загварт үлгэрийн энэ хүчирхэг амьтан дагалдаж явах болно
гэв. Хамгийн гол нь өнгө хувирдаг юм уу, гялалзсан тансаг өнгөтэй
даавууг сонгохыг зөвлөж байна.

Та баярын хувцсаа өд, сөдөөр чимж болно. Яагаад гэвэл дорнын домогт гардагчлан Луу нь хагас газар усны, хагас шувуун төрлийн амьтан юм.
Гоёлдоо янз бүрийн олон төрлийн чимэг зүүгээрэй. Их тусмаа сайн.
Хүмүүсийг ер бусын нүүр будалтаараа баясгаарай. Тийм будаг энэ нөхцөлд яг цагаа олсон байх болно.
Энэ жил могойны арьсыг дуурайлгаж хийсэн гутал юм уу бусад гоёл чимэглэлийн зүйл нь маш эрэлт хэрэгцээтэй байх болно.
Шивээс ирэх улирлын хит болно.Гэхдээ мода мөнх биш учраас, бие дээрээ зураг зуруулахдаа амархан арилах хувилбарыг сонгоорой.
Хамгийн эрэлт хэрэгцээтэй өнгөөр хөх, улбар ягаан өнгө давамгайлах болно.
Моданд японы кимоног санагдуулсан том хээ, хатгамал наамал орж байна.
Зун нуруу урт газар шүргэсэн сарафан, даашинз буцаж ирнэ.
”Цэргийн” стиль загвараас гарах нь ховор, энэ жил илүү давамгайлах бөгөөд луу өөрөө их дайчин амьтан.
Хувцасны гангараанд нэмж том хэмжээний гоёл чимэглэлийн зүйлүүд, зүүлт, гинж, бугуйвч зүүвэл тансаг харагдах болно.
Б.Ням