сая, сая хүн үзэж байна. Тэр хэрээр “UFC”-ийн үйл ажиллагаа гэрлийн хурдаар тэлж дэлхийд нэр хүндээ өргөсөөр байгаа юм. Чухам ММА-ийн адил хурдан хөл дээрээ боссон спорт гэж үгүй.
Ингээд ММА буюу холимог тулааны урлаг болон “UFC” холбооны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Зөвхөн энэ спортыг сонирхогдчын клуб Монголд байгуулагдаад цөөн биш жил өнгөрчээ. Өнөөдөр MMA буюу холимог тулаануудыг Монголын телевизийн сувгаар шууд дамжуулж олон хүний амралтын өдрийн амтат нойрноос хугасалж буй. Цус, нөжөө урсган үзэлцэж буй залуусын тулааныг дэлхий даяар сая, сая хүн үзэж байна. Тэр хэрээр “UFC”-ийн үйл ажиллагаа гэрлийн хурдаар тэлж дэлхийд нэр хүндээ өргөсөөр байгаа юм. Чухам ММА-ийн адил хурдан хөл дээрээ боссон спорт гэж үгүй.
Ингээд ММА буюу холимог тулааны урлаг болон “UFC” холбооны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. ММА буюу холимог тулааны урлаг нь өөртөө олон төрлийн тулааны төрлүүдийг багтаадаг, босоо довтолгоон болон хэвтээ барилдааныг хослуулдагаараа онцлогтой. Оролцогчид өрсөлдөгчөө цохиж, өшиглөж, өчиж, боож ялдаг спорт юм. Зөвхөн спортоос гадна зугаа цэнгэл, шоу үзүүлбэрийн уриаг өмнөө тавьж ажилладаг.
2. Үүх түүх нь эртний эртний олимпийн зэвсэггүй тулааны төрөл болох панкратионоос эхлэлтэй ч 1993 оноос жинхэнэ мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулсан байдаг.
3. 21 жилийн түүхэндээ өдийг хүртэл нийт 250 томоохон тулааныг найман жингийн ангилалаар зохион байгуулаад байгаа.
4. Холимог тулааны урлагаар дагнасан үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй 50 гаруй холбоо бий. Харин хамгийн хүчирхэг нь UFC юм.
5. Анхны холбоо болох UFC-ийг Америкийн Нэгдсэн Улсад байгуулж өнөөг хүртэл тасралтгүй тэмцээн зохион байгуулж байна.
6. UFC гэдэг нь “Ultimate Fighting Championship” гэсэн үгийг илэрхийлнэ.
7. Өдгөө UFC дэлхийн хэмжээний том брэнд болж Өмнөд, Хойд Америк, Ази, Европ, Австрали тивүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
8. Энэ тэмцээний анхны аваргаар Бразил жиү-жицүгийн тамирчин Ройс Грэйси тодорсон. Тэрбээр гурван өрсөлдөгчтэй дараалан тулалдахдаа нийтдээ 5 минутын дотор ялжээ. Ройс Грэйси болон зар сурталчилгааны менежмэнтээр мэргэшсэн Арт Дэви нар нь UFC-ийг суурийг анхлан тавигчид гэж хэлж болно.
9. 1993 онд тулааны урлагийн бүх төрлийн тамирчдыг нэг тэмцээнд цуглуулж, хэн нь шилдгийг тодруулах зорилготой тэмцээн зохион байгуулснаар өнөөгийн хүчирхэг “UFC”-ийн суурь тавигдсан байна.
10. Өнөөдөр олон залуусын туйлын мөрөөдөл нь “UFC”-ийн тамирчин болох. Тиймээс ч энэ холбоонд чансаагаараа дэлхийд тэргүүлэх тулаанчид багтаж өрсөлдөж байна.
11. UFC-ийн анхны тулаанууд нь үзэгчдийг татахын тулд биеийн эмзэг хэсэг рүү цохих, үснээс зулгаах, толгойгоор мөргөх зэрэг зэрлэг үйлдлүүдийг хүлээн зөвшөөрдөг байж. Тиймдээ ч бэртэл, гэмтэл их гарч дэвжээ тэр чигтээ цусаар будагдах тохиолдол их гарч байсан гэдэг.
12. 1990 оны сүүлээр тус тэмцээний нэр хүнд эрс унав. Энэ нь цус нөж ихтэй дүрэмгүй тулааныг эсэргүүцэгчид гарч ирсэнтэй холбоотой. Жон Маккейн тэргүүтэй улс төрчид “UFC”-ийг харгис хэрцгий хэмээн шүүмжилж тус тулааныг 36 мужид шууд дамжуулахыг хориглуулж, бичлэгийг нь хүртэл олон нийтэд худалдаалахыг зогсоож чадсан байна. Үүний ачаар UFC дүрмээ чангатгаж, балмад үйлдлийг бүгдийг хориглож, бээлийтэй тулалдддаг болгосноос гадна жингийн ангилал нэвтрүүлжээ.
13. 2001 онд тулааны урлагаар дагнасан Zuffa компани UFC-ийг худалдаж авснаар маш богино хугацаанд нэр хүнд олж чадав. Авъяаслаг бизнесмэн Дана Вэйтийн зөв менежмэнтийн ачаар UFC Америкийн хамгийн эрэлттэй төлбөрт шоуны нэг болсон.
14. UFC-гийн нэр хүнд сэргэхэд Рэнди Коутур, Тито Ортиз зэрэг эрч хүчтэй, залуу тамирчдын тулаан онцгой нөлөө үзүүлжээ. Мөн холливүүд, урлаг болон бизнесийн супер одод тулааны үзэгчдийн дунд харагдах нь энэ спортын нэр хүндийг суга өргөсөн байна. Одоо бол тус тулаанд өдөр бүр шинэ сайн тамирчид төрөн гарсаар байна. Тэдний нэг бол алдарт их аварга Макгрегор билээ.
15. “Холимог тулааны урлагийн нэгдсэн дүрмийг”-ийг Нью-Жерси мужийн спортын удирдах зөвлөл 2000 онд анх зохиосон.
16. “UFC”-ийн тулааны үргэлжлэх үеийн тоо бүсийн төлөөх болон гол тулаан гэдгээс шалтгаалан өөр, өөр байдаг. Аваргын тулаан 5 раунд үргэлжилдэг. Харин бусад тулаан 3 раунд явагдана.
17. Нэг үе 5 минут үргэлжилнэ. Нэг тулааныг гурван шүүгч ээлжилж шүүдэг бөгөөд өөрсдийн дүгнэлтээр 10 онооны системийг ашиглан үнэлгээ өгдөг.
18. “UFC”-ийн тулаанд өрсөлдөгчийнхөө биеийг 3 буюу түүнээс дээш удаа тогших, шүүгчийн заавраар эсвэл аман байдлаар ялагдлаа хүлээн зөвшөөрвөл ялагдсанд тооцно. Хэн нэгэн нь бууж өгөөгүй тохиолдолд шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулна.
19. Жингийн 8 ангилалтай. Бас нэгдсэн дүрэмд багтаасан боловч UFC ашигладаггүй нэмэлт хоёр жин бий. 0.45 кг-ийн жингийн хэлбэлзлийг байж болно гэж үздэг.
20. Шумуул жин /56.7 кг/, Тахиан жин /61.2 кг/, Өдөн жин /65.8 кг/, Хөнгөн жин /70.3 кг/, Хагас дунд жин /77.1 кг/, Дунд жин /83.9 кг/, Хагас хүнд жин /93.0 кг/, Хүнд жин /120.2 кг/ гэсэн үндсэн найман жингийн ангилал байна. Харин Сүрлэн жин /52.1 кг/, Супер хүнд жин /120 кг/ жингүүд нэмэлтээр явж байна.
21. Тулаан нь найман талтай, тойрог хэлбэртэй дэвжээ буюу “Октагон”-д болдог. Энэ дэвжээг Zuffa групп эзэмшдэг. Октагон нь газраас 1.2 метрийн өндөрлөгт байрлах буюу 9.8 метрийн диаметртэй 1.7 метр өндөртэй. Хар өнгийн төмөр шон болон винилэн материалаас бүрдэнэ.
22. Шүүгчдээс гадна эмч, хөндлийн мэргэжилтнүүд тулааныг ажигладаг.
23. Холимог тулаан нь зөвхөн эрчүүдийн дунд бус эмэгтэйчүүдийг хамруулж чаддагаараа онцлогтой. UFC-ийн цар хүрээг өргөжүүлэхэд Ронда Роузи хэмээн энэ бүсгүй ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ронда Роузи нь 2010 оноос хойш таван удаа аваргын бүсээ хамгаалан өнгөрсөн жилийг хүртэл ганц ч ялагдалгүй явж ирсэн. Харин өнгөрсөн онд тэрбээр жингийнхээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Холли Холм гэх бүсгүйд ялагдан бүсээ алдсан юм. Эмэгтэйчүүдийн чансааг тогтмол манлайлдаг энэ бүсгүйгээр эмэгтэйчүүдийн “MMA”-г ихэнх нь төсөөлдөг.
24. Монголчууд UFC-ээр хичээллэж эхэлсэн бөгөөд ирэх онд Бразилд очиж тэндхийн багтай хамтарсан бэлтгэл хийхээр болоод буй. MMA нь бокс, бөх, тулааны урлагийг нэгтгэж чадсанаараа өнөөдөр хамгийн сонирхолтой спортын төрөл болоод байна. Монголчууд тус спортыг шимтэн үзээд багагүй хугацааг өнгөрөөжээ.
Сэтгэгдэл (4)