Ингээд “Чингис” нэрээр амьсгалж буй энэ өдөр Монголын олон Чингис нэртнүүдтэй та бүхнийг танилцуулж байна. Сонирхуулахад, дэлхий дээр монгол эрчүүдээс гадна Чингис хаантай ижил хромсомтой 16 мянган хүн аж төрөн амьдардаг байна. Судлаачид тэдний хромсомийг судалж үзэхэд бүгдээс нь яг ижил төрлийн гурван зүйл илэрсэн байна.
Тэр нь
1. Архи сайн даадаг байдал
2. Атаач зан чанар
3 Гэнэтийн осолын үед хурдан сэтгэдэг байдал гэх зүйлүүд ажиглагджээ.
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2013 оны 11 сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг “Чингис хот” болсныг зарлаж байв. Хотын нэрийг өөрчлөх саналыг тус аймгийн удирдлагууд оруулж ард иргэд нь 100 хувь дэмжсэн гэдэг. Ингэж Хэнтийчүүд их хааныхаа төрсөн нутгийг өөрийнх нь нэрээр нэрлэсэн нь энэ.
Монголын нисэх онгоцны ганц том буудлыг Буянт Ухаа гэдэг байв. Харин Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2005 оны 12 сарын 21-нд Чингис хааны нэрээр нэрлэгдэв. Гэхдээ иргэд өнөөдөр Чингис хаан гэхээсээ илүү Буян-Ухаа гэсээр л байна.
Цонжин болдог гэдэг нэртэй ч яалт ч үгүй Чингис хааны хөшөөт цогцолбор. Монголд битгий дэлхийд хамгийн томдоо орох Чингис хааны аварга хөшөөг "Женко" Х.Баттулга санаачлан 2009 онд ашиглалтанд оруулсан юм. Аялал жуулчлалын зориулалт бүхий тус хөшөө нь хотоос 60 км ийн зайд Төв аймгийн газар нутагт оршиж байна.
Чингис зочид буудал нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Тус буудлыг дагаад олон Чингис нэртэй дүү буудлууд Улаанбаатарт нээгдсэн билээ. Бас 10 гаруй аймагт ийм нэртэй зочид буудал ажиллаж байна.
Хүн бүрийн мэдээд байдаггүй Чингис хаан банк 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
Их эзэн хааныхаа нэрээр нэрлэсэн бондыг бид дэлхийн зах зээлд гаргасан. Чингис бонгдын 1.5 сая ам долларын хүүд бид 35 сая ам.доллар төлж байгаа гэдэг.
Монголын рк, попийн гол төлөөлөгчдийн нэг Чингис хаан хамтлаг байгуулагдаад 25 жил болжээ. Чухам ямар учраас хамтлагтаа Чингис хаан нэр өгснийг өөрсдөө л хэлэх биз ээ.
“Chinggis khaan royal” нэртэй автомашины загвар гаргах саналыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гаргаж байсан. Түүний энэхүү саналыг “Toyоtа”-ынхан хүлээн зөвшөөрч, санал солилцсон. Харин хэзээ биелэлээ олох нь бүрхэг байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2010 оноос эхлэн зохион байгуулдаг болсон. Энэ нь бас л гадны улс оронд Монголыг таниулах зорилготой. Уг тэмцээн тамирчдын олипмийн оноогоо цуглуулдаг нэр хүндтэй тэмцээн болжээ. Өнгөрсөн жил гэхэд энэхүү тэмцээн 40 гаруй орны тамирчид ирж оролцсон.
Би “Чингисийн үр удам, халуун цустай учир яавал ч яачиж мэдэх хүн шүү” гэж сүр бадруулан орилдог их олон нөхдүүд эх орноор дүүрэн. Түүний нэг бол Чингис хаан академийн Ерөнхийлөгч П.Давааням. Тэрбээр өөрийгөө алтан ургийн хүн хэмээн зарлаж, нэг хэсэгтээ дуулиан тарьсан. Түүний Чингис хаан академи ихэвчлэн Их эзэн Чингис хаантай уулзах тахилгыг л зохион байгуулдаг.
Бас болоогүй ээ, Их засаг их сургуулийн харъяа “Чингис СООСА” болон “Чингис хаан” дээд сургууль манай улсад мэргэжилтэн бэлтгэж байна.
Сэтгэгдэл (1)