"Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын үүсгэн байгуулагч М.Алтаншагай "Эрдэнэс тавантолгой"-н хувьцаагаа авах хэрэгтэй гэдгийг иргэддээ ойлгуулах зорилголтой хэвлэлийн бага хурлыг хийлээ.
-Хүмүүс хувьцааны ашиг тусыг төдийлөн ойлгохгүй байх шиг байна?
-20 жилийн өмнө цэнхэр, ногоон карт гэж монголчуудад тарааж байсан. Тэр хувьцаа тухайн үед долоон мянган төгрөгийн үнэтэй буюу 7 мотоциклийн үнэ бүхий хөрөнгө оруулалтын бичиг байсан. Гэвч монголчуудын ихэнх нь хувьцаагаа ашиглаж чадаагүй юм. Ашиглаж чадсан нэг нь өнөөдөр нэлээд хөрөнгө чинээтэй болчихсон боломжийн амьдарч байгаа. Тухайлбал зарим хүмүүс энэ бичгэээрээ компаниудад хувьцаа, үйлдвэртээ тоног төхөөрөмж, мал авсан гэх мэт амьдралдаа хөрөнгө оруулалт хийсэн байхад буруу ашигласан хэсэг нь зах дээр аваачаад 100 төгрөгөөг зарж байсан. Бүр зарим нь хэрэггүй гээд шатааж байсан юм билээ. Харин одоо өнөөдөр Монголчууд энэ алдаагаа давтах гээд байгаа юм. Хувьцааны үнэ цэнийг мэдэхгүй байна.
-"Эрдэнэс тавантолгой"-н хувьцаа цаашид хэрхэх бол?
-Эрдэнэс тавантолгой компанийг монгол улс 2010 онд байгуулсан. Ингээд 2011-2012 онд иргэдэд энэ компанийнхаа хувьцаанаас үнэ төлбөргүй өгсөн. Нэг сая төгрөгний оронд 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон. Нэг ширхэг хувьцаа 932 төгрөгний үнэтэй юм. Үүнийг 1072-т үржүүлэхээр нэг сая төгрөг болж байгаа. Энэ хувьцааг авснаар ирээдүйд ямар үнэ цэнэтэй вэ гэхээр 2016-2017 онд энэ хувьцаа арилжаанд гарах юм. Тухайн үед нэг ширхэг хувьцаа магадгүй 2000,3000 ч болж мэднэ. Ер нь хэд ч болж магадгүй. Тэгэхээр энэ хувьцаагаа аваач ээ гэх мэдээллийг иргэдэд өгөх гээд байгаа нь бидний зорилго юм.
-Энэ хувьцааг яг хэчнээн иргэд авсан талаарх тоо баримт бий юу?
-Өнөөдрийн байдлаар хувьцаагаа авсан иргэд маш цөөхөн байна. Өндөр настнууд болон оюутнууд хамгийн хямдхан нэрлэсэн үнээр хувьцаагаа засгийн газарт зараад мөнгөө бэлнээр авчихсан. 300 мянгаад иргэн гэсэн үг. Нэг сая иргэн хувьцаагаа авъя гэсэн сонголт хийгээд хувьцаагаа авч байгаа. Яг үнэт цаасны дансаа нээлгээд авчихсан иргэд 300 мянга байгаа юм. Тэгэхээр үлдсэн 700 мянган иргэн бас л аваагүй байна гэсэн үг. Үлдсэн 1,5 сая иргэн нь хувьцаа гэдгээ мэдэхгүй, нөгөө 300 мянган иргэнтэйгээ адилхан сая төгрөгөө бэлнээр авъя гэсэн өргөдөлөө 2012 онд засгийн газарт өгсөн. Энэ өргөдөлийг нь одоо хүртэл шийдээгүй байна. Мөнгийг нь Засгийн газар гаргаж өгөхгүй байна. За мөнгөө болиод хувьцаагаа авъя гэхээр Засгийн газар хувьцаагаа буцаагаад Төрийн өмчийн хороо руу татчихсан байгаа юм. Ингээд 1,5 сая иргэн сая төгрөг ч үгүй, хувьцаа ч үгүй болох магадлалтай болчихоод байна.
-Тэгэхээр иргэд юу ч үгүй хохирч үлдэх болоод байгаа хэрэг үү?
-Гэхдээ нэгэнт мөнгө өгөхгүй байгаа болохоор хувьцаагаа авах хэрэгтэй, ийм боломж нь байгаа гэдгийг манай байгууллага ард иргэддээ мэдээлж байна. Яагаад гэхээр хувьцаага буцааж авах боломжтой гэсэн албан тоотыг Эрдэнэс тавантолгой компаниас манайд ирүүлсэн. Юу вэ гэхээр хувьцаагаа авъя гэж манайд гаргаж ирсэн иргэдийн өргөдөлийг бид Засгийн газарт өгөөд, Засгийн газраас Эрдэнэс тавантолгойн удирдагуудад шилжүүлсэн юм билээ. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард Эрдэнэс тавантолгой компаниас манайд ирсэн албан бичигт “Иргэд нэгэнт сая төгрөгөө аваагүй, хувьцаагаа авах өргөдөлөө өгөөд байгаа бол хувьцааг нь буцааж өгөх боломжтой гэсэн шийдвэр ирчихсэн. Тэгэхээр хувьцаагаа авах сонирхолтой хүмүүс манайд өргөдөл өө гаргаж өгөөд бид төр засагт уламжлах маягаар Монголны ард түмнийг Эрдэнэс тавантолгой компанид хувьцаатай болгох ажлыг эхлүүлэх гээд байна. Энэ хувьцааг авахын тулд үнэт цаасны данс нээлгэх ёстой юм. Одоогоор таван хүн тутмын нэг нь үнэт цаасны данс нээлгэсэн гэсэн тоо байдаг юм билээ. Хүмүүс тэр Эрдэнэс тавантолгой гэж ярих биш миний Эрдэнэс тавантолгой гэж ярих ёстой юм.

Д.Ундрах /24tsag.mn/