Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад
валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар
банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк
20.2 сая ам.долларыг 1799.50 төгрөгийн хаалтын ханшаар, 26.0 сая юанийг
287.51 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдсан байна. Мөн өдрийн
ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 46.5 сая ам.доллар
худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг
100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 46.5 сая ам.доллар
нийлүүлсэн талаар төв банкны сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: www.mongolbank.mn
Сэтгэгдэл (1)