БНХАУ-ын хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компани энэ оны эхний гурван сард 345 сая ам.доллар (2.16 тэрбум юань)-ын алдагдал хүлээснийг “Reuters” уламжлав. Энэ нь нэг жилийн өмнөхөөс даруй хоёр дахин их (2013 оны мөн үед 975 сая юанийн алдагдалтай байсан) бөгөөд хөнгөн цагааны нийлүулэлт өсөн, зах зээл дэх үнэ буурсан нь үүнд нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн борлуулалтын орлого гурван хувиар нэмэгдэн, 35.2 тэрбум юаньд хүрсэн аж.
Төрийн өмчит тус компани бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг байна. Лондоны металлын биржид он гарснаас хойш хөнгөн цагааны үнэ 14 хувиар доошилсон тооцоо гарчээ. “Чалко”-гийн зүгээс энэ оны хагаст алдагдал нь түүхэн дээд хэмжээндээ хүрч магадгүй гэж мэдэгдлээ.
БНХАУ-ын хөнгөн цагаан хайлуулагчид ирэх саруудад үйлдвэрлэлээ хоёр сая тонноор багасгах төлөвтэй байгааг нэгэн компанийн төлөөлөл “Reuters’’-т ярьжээ. Тус улсын “China Hongqiao Group” компани “Бүтээгдэхүүний илүүдэл бий болсон нь жижиг компаниудыг сүйрэлд хөтлөх нь” хэмээн мэдэгдэж байв.

Сэтгэгдэл (1)