Манай улс ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулснаар “Роснефть” компани үнэ бууруулах, бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөх
алхмуудыг хийх болсон.
Тэгвэл энэ сарын 23-26-ны өдрүүдэд “Роснефть”, “Роснефть-MMG” компанийн төлөөллүүд Газрын тосны газрын удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ хийжээ.
Улмаар өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан үнийн томьёог компанитай шинэчлэн тохирсон байна. Ингэхдээ, тус томьёонд Сингапурын биржийн үнэ дээр суурилах өөрчлөлт хийснээр шатахууны хилийн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой болсныг албаныхан хэллээ.
Дашрамд дуулгахад энэ сарын 29-ний байдлаар манай улс шатахууны 44 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 58, Аи-92 автобензин 56 , дизелийн түлш 53, ТС-1 9 хоногийн нөөцтэй байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)