Дэлхийн уул уурхайн гегант "Рио Тинто" группын үйл ажиллагааны 80-аад хувийг төмрийн хүдэр бүрдүүлдэг. Тэгвэл тус группын хөдөлгөх гол хүчийг Монгол хүн удирдах болжээ. Өмнө нь тус группын зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.Болдыг салбартаа гаргасан ахиц амжилтыг нь үндэслэж төмрийн хүдрийн салбарын азийн далайн тээвэр хариуцсан захирлаар томилсон байна. Тэрээр өмнө нь "Рио Тинто" группын зэсийн салбарын олон улсын ажиллагаа хариуцсан захирал, "Алтан дорнод Монгол" компаний гүйцэтгэх захирал, "Ньюком" группын гүйцэтгэх захирал, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын даргаас гадна дэлхийд нэр хүндтэй "JP morgan" банкинд удирдах албан тушаал хашиж байсан манай улсаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буй анхны гэж тодорхойлж болохуйц CEO юм.
Сэтгэгдэл (5)