Хөрөнгийн зах дээр өнөөдөр хамгийн өсөлттэй үнэт цаас “Хөвсгөл” компанийн хувьцаа байлаа. Тус үнэт цаасны өмнөх арилжааны хаалтын ханш 25 төгрөг байсан бол өнөөдрийн арилжаагаар 28.75 төгрөг болж өөрчлөгджээ. Энэ нь тус хувьцааны нэг бүрийн үнэ 15 хувиар өссөн гэсэн үг юм.
Мөн өсөлттэй хувьцааны эгнээнд “Би Ди Сек” 12 хувь, “Монголын цахилгаан холбоо” 4.29 хувь, “Нако түлш” 1.21 хувь, “Ээрмэл” 0.54 хувийн өсөлттэйгээр багтаж байна.