Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 20 компанийн нийт 12626 ширхэг үнэт цаас арилжигджээ. 58 хэлцэл хийгдэж 10,285,942 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ нь өмнөх өдрүүдийн арилжааны дүнтэй харьцуулахад бага тоо юм.
Энэ өдөр А самбарт 16 компанийн нийт 7,856 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 9,301,261 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 4 компанийн нийт 4,770 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 984,681 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Харин Топ-20 индексийн хувьд өнөөдөр 0.27 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь 44.98 төгрөгөөр өссөн бөгөөд ингэснээр Топ-20 индексийн дүн 16,998.15 төгрөг болж байна.