Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “Хөвсгөл” компанийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас байлаа. Б самбарт арилжигдсан тус компанийн үнэт цаас өнөөдөр 4315 ширхэг буюу хамгийн олон тоо ширхэг арилжигдсан хувьцаа болж байна. Энэ арилжааны дүнд нийт 124,056 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Харин өнөөдрийн хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн арилжаагаар “АПУ” компанийн хувьцаа тодорчээ. 1325 ширхэг үнэт цаас арилжигдаж нийт 5,423,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус компанийн хувьцаа А самбарт арилжигдсан юм.