Монгол
Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Эдийн засгийн хөгжлийн яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2012
оноос эхлэн судалгаа, боловсруулалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар
явуулж ирсэн бөгөөд өнөөдөр үндэсний хэмжээнд томоохон хэлэлцүүлэг болж
байгаа юм. Хэлэлцүүлэгт хөгжлийн төлөө санал санаачилга бүхий эрдэмтэд,
улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллага, шинжээчид болон
орон нутгийн төлөөллүүд оролцсон байна.
Хуулийн төсөлд хөгжлийн
бодлогыг урт, дунд, богино хугацаагаар төлөвлөн, эрх зүйн зохицуулалтаар
баталгаажуулж, үндэслэл, хугацаа нь ойлгомжтой, зорилтууд нь цэгцтэй,
хэн хэрэгжүүлэх нь тодорхой байхаар тусгасан бөгөөд төрийн эрх мэдлийг
аль нам хүчин барьж буйгаас үл хамаарсан бодлого баримтлахыг хуульчлах
санаачлага юм.