“Coal Mongolia-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна.
Чуулга уулзалтыг Уул уурхайн яам, Уул уурхайн нэгдсэн сан, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн ьөлөв байдал, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах, эрх зүйн орчин болон дэд бүтэц, дэвшилтэт техник технологийн хэрхэн нэвтрүүлэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Мөн 30 гаруй илтгэл танилцуулах бөгөөд чуулга уулзалтад оролцогчид нүүрсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэл-нүүрс, занарын гүн боловсруулалт, коксжих болон эрчим хүчний нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь-төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд ярилцах ажээ.
Хоёр өдөр үргэлжлэх чуулганд найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцох бол уул уурхайн салбарт ханган нийлүүлэгчийн үйлчилгээ үзүүлдэг 55 компани үзэсгэлэн гаргах юм байна.

24tsag.mn