Өнөөдрийн биржийн арилжаагаар “Ноёт хайрхан” компанийн хувьцаа хамгийн их бууралттай үнэт цаас байлаа. Тус компанийн хувьцаа өмнөх өдрийхөөс 199 төгрөгөөр буюу 11.71 хувиар буурчээ. Ингэснээр тус үнэт цаас 1501 төгрөгөөр арилжаалагдах болжээ.
Энэ жагсаалтад мөн “Шарын гол” 8.25 хувь, “Шивээ овоо” 7.79 хувь, УБ-БҮК 6.58 хувь, Адуун чулуун 6.14 хувийн уналттайгаар тус, тус бичигдсэн байна.