Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны үеэр хамгийн өсөлттэй байсан үнэт цааснуудын талаархи мэдээллийг хүргэе. Хамгийн өсөлттэй үнэт цаасны жагсаалтын нэгдүгээрт “Өндөрхаан” компаний хувьцаа бичигджээ. Тус компаний хувьцаа нь өмнөх өдрийн ханшаас 1070 төгрөг буюу 14.99 хувиар өссөн байна. Ингэснээр тус компанийн хувьцаа 8210 төгрөг болж байгаа юм.
Жагсаалтын дараах байруудад “Монгол мах экспо” 14.95 хувь, “Улаансан” 10.81 хувь, “Гермес центр” 1.21 хувь, “Могойн гол” 1.1 хувийн өсөлттэйгөөр тус, тус бичигджээ.