Хөрөнгийн биржийн мягмар гарагийн арилжаагаар 28 компанийн нийт 37,082 ширхэг үнэт цаас арилжигджээ. Нийт 88 хэлцэл хийгдэж 19,393,483 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр А самбарт 20 компанийн нийт 36,014 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 16,881,757 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 8 компанийн нийт 1,068 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,511,726 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Өнөөдрийн хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны хувьд тоо ширхэгээр “Ремикон” компанийн хувьцаа 10,200 ширхэг арилжигдаж тэргүүлжээ. Энэ арилжаагаар нийт 1,555,580 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин гүйлгээний үнийн дүнгээр “Багануур” ХК-ийн үнэт цаас 897 ширхэг арилжигдаж 3,837,250 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр тэргүүлж байна.