Монгол банк нэгдүгээр сарын арилжааны банкуудын тайлан тэнцлийг мэдээллээ. Өнгөрсөн сарын банкуудын тайлан тэнцлээс харахад нийт актив хөрөнгө өмнөх сарынхаас бага зэрэг буурчээ.
Тухайлбал банкуудын нийт актив энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 20,023,630.7 сая төгрөг байна. Энэ тоо 2013 оны 12 дугаар сарын 31-нд 20,883,706.8 төгрөг байсан юм. Активын хэмжээний өөрчлөлтөд хамгийн их нөлөөлсөн нь Төв банкны үнэт цаас, гадаад актив, банкны нөөцний бууралт голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад активын хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2013 оны нэгдүгээр сард нийт актив 12,215,198.5 төгрөг байжээ.
Сэтгэгдэл (1)