Өнөөдрийн хамгийн их бууралттай үнэт цаасны талаархи мэдээллийг танилцуулъя. Хөрөнгийн биржийн 2 дугаар сарын 17-ны арилжаагаар хамгийн их бууралттай үнэт цаасны жагсаалтыг “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцаа тэргүүлжээ. Өмнөх өдрийн арилжаагаар 1,600 төгрөгийн дүнтэй хаагдсан тус хувьцаа өнөөдрийн арилжаагаар 1,520 төгрөг болж өөрчлөгджээ. Тодорхой хэлбэл 80 төгрөгөөр буюу 5 хувиар буурсан байна.
Энэ жагсаалтад мөн “УБ-БҮК” 2.56 хувь, “Хөх ган” 1.59 хувь, “Монгол шилтгээн” 9 хувь, “АПУ” 0.54 хувийн бууралттайгаар бичигдсэн байна.