Өнөөдрийн хамгийн их өсөлттэй үнэт цаасны талаархи мэдээллийг танилцуулъя. Хөрөнгийн биржийн 2 дугаар сарын 17-ны арилжаагаар хамгийн их өсөллттэй үнэт цаасны жагсаалтыг “Талх чихэр” компанийн хувьцаа тэргүүлжээ. Өмнөх өдрийн арилжаагаар 15,010 төгрөгийн дүнтэй хаагдсан тус хувьцаа өнөөдрийн арилжаагаар 17,680 төгрөг болж өөрчлөгджээ. Тодорхой хэлбэл 2,250 төгрөгөөр буюу 14.99 хувиар өссөн байна.
Энэ жагсаалтад мөн “Могойн гол” 13.57 хувь, “Шарын гол” 11.17 хувь, “Говь” 9.75 хувь, “Адуун чулуун” 7.45 хувийн өсөлттэйгөөр бичигдсэн байна