Хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас Ремикон болон АПУ компанийн хувьцаа байлаа. Идэвхтэй арилжигдсан үнэт цаасны жагсаалтад тоо, ширхэгээр авч үзвэл Ремикон ХК-ийн хувьцаа нийт 24,140 ширхэг арилжигдсанаар нэгдүгээрт бичигдэж байна. Энэ арилжааны дүнд 3,679,300 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Харин тус арилжааны үнийн дүнгээр авч үзвэл АПУ компани тэргүүлж байна. Тус компаний хувьцаа өнөөдөр 1586 ширхэг арилжигдсан ч нийт гүйлгээний дүн нь 6,661,200 төгрөг хүрсэн байна. Ремикон компаний хувьцаа энэ ангилалд гуравдугаарт эрэмбэлэгджээ.