Шинэ долоо хоногийн эхний өдрийн биржийн арилжаагаар Монголын хөрөнгийн бирж дээр 23,891,697 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Нийт 94 хэлцэл хийгдэж 25 компанийн 30,279 ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна.
Энэ өдөр А самбарт 22 компанийн нийт 30,060 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 23,226,503 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 3 компанийн нийт 219 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 665,194 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Топ 20 индексийн хувьд өнөөдөр өсөлттэй байлаа. Өмнөх өдрийн арилжаагаар 16,704.29 төгрөг гэсэн дүнтэй хаагдсан тус индекс өнөөдрийн арилжаагаар 17,153.80 төгрөг болж өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл 449.51 төгрөгөөр буюу 2.69 хувийн өсөлттэй байв.